ИРЭХ ОНД АХМАДЫН ТЭТГЭВРИЙГ ХАМГИЙН БАГАДАА 6 ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/10/01

Монгол хүний дундаж наслалт 70-71 болсон. Тиймээс ахмадуудыг нийгмийн амьдралд идэвхитэй оролцуулах, идэвхитэй хөдөлмөр эрхлүүлэх орчныг бүрдүүлэх чиглэлд анхааран ажиллах зайлшгүй шаардлага үүсээд буй. Манай улсын хөдөлмөрийн зах зээлийн хэд хэдэн салбарт ажиллах хүчний хомсдолд хэдийн үүсчихсэн. Эдгээр салбарт тодруулбал боловсрол, эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан ахмадуудыг салбарын ажилд татан оролцуулах ажлыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас санаачлан холбогдох яамдуудтай хамтран хэрэгжүүлэхээр зорьж буй аж.

Мөн ахмадуудын асуудалтай хамт үргэлж хөндөгддөг сэдэв бол яах аргагүй ахмадын тэтгэвэр, орлогын асуудал. Олон жил ажил хөдөлмөр эрхэлж нийгмийн даатгал төлчихөөд тэтгэвэрт гарахдаа хамгийн бага тэтгэвэр тогтоолгон гардаг ахмадууд цөөнгүй. Нийт ахмадуудын 60-70 хувь нь хамгийн бага тэтгэвэртэй байна гэсэн судалгаа ч бий.

Тэтгэврийг цаашдаа инцляцитай уялдуулж нэмэхээр хуульд тусгасан. Энэ дагуу 2025 оны улсын төсвийг өргөн барихдаа үнийн инфляци 6-6.5 хувиас хэтрэхгүй байхаар тооцоолсон учраас үүнтэй уялдуулж тэтгэврийг хамгийн багадаа 6 хувиар нэмэх болжээ.

Энэ намрын чуулганаар тэтгэврийн болон нийгмийн даатгалын багц хуулиудыг өргөн барихаар төлөвлөсөн бөгөөд эдгээртэй зэрэгцүүлэн хувийн тэтгэврийн тухай хуулийг өргөн барих аж. Ингэснээр хүн тэггэвэрт гарахдаа зөвхөн нийгмийн даатгалын сангаас бус олон эх сурвалжаас тэтгэвэр авах боломжийг бий болгоно гэж үзэж байгаа юм байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 5 цагийн өмнө
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11