Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон Жайка ОУБ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх төсөл”-ийн хүрээнд ахлах зөвлөх Чиба Хисао тэргүүтэй төлөөлөгчдидтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар төслийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудал болон цаашид холбогдох байгууллагууд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцов. Гэр, бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Жайка Олон Улсын байгууллагатай хамтран зорилтот бүлгийн иргэдийг тогтовортой хөдөлмөр эрхлэхэд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Сүхбаатар, Баянзүрх дүүрэг болон Дундговь аймагт дээрх төслийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд сонгогдсон орон нутгаас ажил олоход хүндрэлтэй, дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, хөдөлмөрийн насны ажил эрхлэх чадвартай иргэнийг сонгон авч гэр бүл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдалд үнэлгээ хийн сургалтад хамруулан тохирсон ажлын байранд нь зуучилан тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлдэг юм.



