​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Mandakh.B
2025/09/30

#СБД 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 дүгээр хороонд ЖАЙКА Олон Улсын байгууллагаас “Монгол улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бүрдүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлнэ. Өнөөдөр уг төслийн хүрээнд танилцуулах сургалтыг сонгогдсон хорооны Засаг дарга, Нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч нар болон төсөлд дэмжлэг үзүүлэх Ажлын хэсгийн гишүүдийг хамруулан зохион байгууллаа. Сургалтыг нээж дүүргийн Засаг даргын орлогч хэлсэн үгэндээ “Зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх энэ төслийг орон нутагтаа амжилттай хэрэгжүүлэхийн тулд салбар бүрийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсгийг байгуулсан. Ингэснээр салбар хоорондын уялдааг хангах, төсөлд хамрагдах иргэнийг зөв сонгох, цаашлаад тогтвортой ажиллах хүртэл бүх талын дэмжлэгийг үзүүлэх юм” гэдгийг онцлов. Мөн энэ үеэр төслийн ахлах зөвлөх Чиба Хисао “Төслийн үйлчилгээний зөвлөхөөс тухайн иргэний гэр бүл, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл байдалд үнэлгээ хийж, түүн дээр үндэслэн төлөвлөгөө боловсруулна. Аж ахуй нэгж дээр ажил туршихаар очихын өмнөх суурь сургалтуудыг танхимаар зохион байгуулж, хэд хэдэн ажил олгогч дээр туршсаны дараа иргэн өөрт тохирсон ажлын байрандаа зуучлуулна. Энэхүү дэмжлэг тогтвортой ажиллах хүртэл үргэлжилнэ” гэлээ. Сургалтын төгсгөлд Ажлын хэсгийн дарга гишүүдийн чиг үүрэг, хариуцсан ажлыг нь тодорхойлон төслийн хэрэгжилтийг үр дүнтэй зохион байгуулах чиглэлээр үүрэг, даалгавар өглөө.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр