ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН
"УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГАЛТ"
✅Зорилго:
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд иргэдийн хөдөлмөр эрхлэх ур чадварыг дэмжих чадамжид суурилсан мэргэжлийн сургалтыг үндэсний түвшинд чанартай зохион байгуулахад нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.
✅Хөтөлбөрт дараах иргэнийг хамруулна:
- Ажил хөдөлмөр эрхлээгүй эмэгтэйчүүд
- Гэртээ бага насны хүүхдээ асран хүмүүжүүлж буй эмэгтэйчүүд
- Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд
- Хувиараа хөдөлмөр эрхэлж буй эмэгтэйчүүд
- Жирэмсэн, хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүд
- Ахмадууд
- Байнгын асаргаатай хүнийг асарч буй иргэд
- Тэтгэвэрт гарахад 2 жилийн хугацаа үлдсэн иргэн
✅Сургалтад хамрагдах иргэдийн тоо - 1500
✅21 аймаг, 9 дүүргийн иргэдийг цахимаар сургалтыг зохион байгуулж чадамжийн гэрчилгээ олгоно. ✅Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны хүрээнд ур чадварын цахим сургалтад хамрагдах иргэдэд 21 аймгийн ХХҮГ, нийслэлийн 9 дүүргийн ХХҮХ-н мэргэжилтнүүд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, бүртгэнэ