ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫГ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗАР
Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр тогтоол, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2025 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн А/50, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/150 тушаалаар батлагдсан “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагааны нэгдсэн удирдамж”-ийн 2 дахь хэсгийг үндэслэн Чадамжид суурилсан танхимын мэргэжлийн сургалтыг хамтран зохион байгуулах нийслэлийн 9 дүүргийн мэргэжлийн сургалтын байгууллагыг 2025.09.08-наас 2025.09.19-ний өдрийн 17:00 цаг хүртэл сонгон шалгаруулалтад оролцох материал хүлээн авна.
Тавигдах шаардлага:
• Тухайн мэргэжлийн чадамжид суурилсан сургалтын хөтөлбөртэй байх;
• ХАХНХССХ-ээс хөтөлбөрт дүгнэлт гаргуулсан байх;
• Багш нь тухайн мэргэжлийн боловсролын бичиг баримттай байх;
• Сургалтын стандарт шаардлагыг хангасан анги танхим, дадлага хийх орчин нөхцөлийг бүрдүүлсэн байх /Зураг хавсаргах/. Сургалтын орчны стандарт нөхцөлийг хангасан анги танхим, дадлагын орчинтой байх Мэргэжлийн боловсрол, сургалт. Ерөнхий шаардлага MNS 6541:2015 /стандартын 10 дахь хэсэг/;
Бүрдүүлэх материал:
• Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнд хандсан албан хүсэлт;
• Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нотариатаар батлуулсан хувь;
• Сургалтын хөтөлбөрт мэргэжлийн байгууллагаар /Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэн/ гаргуулсан дүгнэлтийн хуулбар;
• Сургалтын байр, анги танхим, ном сурах бичиг, холбогдох материал, сургалтын тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, хэрэглэгдэхүүний талаарх мэдээллийг фото зургаар баталгаажуулсан байх; Сургалтын танхим болон дадлагын байрны түрээсийн гэрээний нотариатаар батлуулсан хувь /хүчинтэй хугацаа 1 жилээс дээш байх/, өөрийн эзэмшлийн байртай бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /гэрчилгээний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх/;
Сургалтын онолын болон дадлагын байр /өнгөт зураг хавсаргах/;
- Өөрийн эзэмшлийн байртай бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/ ирүүлэх;
- Түрээсийн гэрээг нотариатаар баталгаажуулсан байх /хүчинтэй хугацаатай/;
• Сургалтын хэрэглэгдэхүүн, техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн жагсаалт ирүүлэх /өнгөт зураг хавсаргах/;
• Багшийн бүрдүүлэх материал
- Хөдөлмөрийн гэрээ;
- Мэргэжлийн үнэмлэх болон дипломны хуулбар /e-mongolia-ын лавлагаа хавсаргах;
- Заах арга зүйн болон багшлах эрхийн сургалтад хамрагдсан бол үнэмлэх, гэрчилгээний
хуулбарыг хавсаргах;
Материал хүлээн авах хугацаа:
2025.09.08-аас 2025.09.19-ний 17:00 цаг хүртэл материалыг хүлээн авна. МСБ нь бүрдүүлэх материалыг цаасан хэлбэрээр ХАХНХССХ-д ирүүлнэ.
Материалыг хүлээн авах хаяг:
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Нарны зам, 55 дугаар байр 2 дугаар давхар
Холбоо барих утас:
77111331, 99049779, 91917232
Жич:
1. Шаардлага хангасан сургалтын байгууллага нь ХАХНХССХ-тэй гэрээ байгуулан ажиллана. 2. Материал хүлээж авах хугацаа дууссанаас хойш нөхөж материал авахгүйг анхаарна уу.