ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛЭЛД ГАРЧЭЭ

Э.ТУНГАЛАГ
2025/05/22

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хүүгийнх нь сүйт бүсгүй тансаг хэрэглээгээ цахим сүлжээнд гайхуулсны дараа иргэд бухимдаж, “Авлигын нотолгоо” хэмээн үзэж эсэргүүцлийн жагсаал өрнөж байна.

Тэгвэл энэ талаар БНСУ-ын сайтад ийнхүү бичигджээ.

https://www.nbnnews.co.kr/news...

Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ огцрох шахалтад ороод байна. Энэ хэрэг явдал түүний хүү болон хүүгийнх нь сүйт бүсгүй нийгмийн сүлжээнд тансаг хэрэглээ, өндөр үнэтэй гадаадын автомашины зургуудыг нийтэлсэнтэй холбоотой юм.

Улаанбаатар хотын төв Сүхбаатарын талбайд Ерөнхий сайдыг огцрохыг шаардсан жагсаалууд өдөр бүр үргэлжилж байна. Жагсагчид Ерөнхий сайдын хүүгийн орлогын эх үүсвэрийг ил болгох, мөн Ерөнхий сайд шууд огцрохыг шаардаж байгаа бөгөөд 5-р сарын 16-ны байдлаар уг асуудалтай холбоотой онлайн гарын үсэг цуглуулах аянд 40,000 гаруй хүн нэгдсэн байна.

Төрийн албанд авлигыг арилгахыг байнга онцолдог, шударга ёсны имижтэйгээр засгийн эрхэнд гарсан Л.Оюун-Эрдэнэ сайдын хувьд энэ цахим сүлжээний тансаг хэрэглээтэй холбоотой маргаан нь ёс зүй болон улс төрийн хувьд хүчтэй цохилт болж байна.

Монголын эрх баригчид иргэдийн шахалтад автан Ерөнхий сайдын хүү болон түүний сүйт бүсгүйн хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж эхэлжээ. Түүнчлэн улс төрийн хүрээнд энэ асуудлыг жирийн цахим маргаан гэж үзэхээс илүүтэй, Монгол дахь улс төр, эдийн засгийн олигархи систем, давхаргын ялгаа байгаагас гадна ёс суртахууны доройтолд орсон хэмээн иргэд бухимдаж байна. 

Эх сурвалж: nbnnews.co.kr


0
angry
0
care
1
haha
4
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр