Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2025 оны “Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх зөвлөн туслах ажил зохион байгуулах тухай” А/205 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг төрийн өмчийн ерөнхий боловсролын 28 сургуульд 2025 оны 05 дугаар сарын 27-30-ны өдрүүдэд ажиллаж
- Боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний хэрэгжилт үр дүн;
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах;
- ”Ерөнхий боловсролын сургуулийн орчинд тавигдах ерөнхий шаардлага хотын стандарт”-ын хэрэгжилтэд хяналт тавих;
- Сургуулийн бүс, авто замын тэмдэг, тэмдэглэгээний ерөнхий шаардлагын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах;
- Сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, орчны эрүүл ахуйн шаардлагыг мөрдүүлэх;
- Сургууль дахь үе тэнгийн дээрэлхэлтийн төлөв байдлын судалгаа хийж, чиглэсэн үйлчилгээний санал, зөвлөмж боловсруулах;
чиглэлээр сургуулийн захирал, холбогдох ажилтан нарт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, зөвлөн туслах ажил зохион байгуулан ажиллалаа. 
