Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн тасгаас 2025 онд Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжих төсөл, хөтөлбөрийн мэдээлэл өгөх арга хэмжээг 04 дүгээр сарын 25-ны өдөр 18 дугаар хорооны 71 дүгээр сургуулийн гадаа талбай, 14 дүгээр хорооны 7 буудал Бүрэн плаза, 04 дүгээр сарын 28-ны өдөр 4 дүгээр хорооны Битлзын талбай, 11 дүгээр хорооны BSB худалдааны төвийн гадаа талбайд амжилттай зохион байгууллаа.

