Төв аймгийн Өндөрширээт сумын нутагт энэ сарын 11-нд автомашины ослын улмаас зургаан хүн нас барсан харамсалтай хэрэг болсны зэрэгцээ хоёр хүүхэд хүнд гэмтэл авч, Гэмтэл согог судлалын үндэсний төв/ГССҮТ/-д хүргэгдсэн.
Тэгвэл ГССҮТ -Төв аймгийн замд гарсан авто ослын улмаас хүргэгдэж ирсэн 2 хүүхдийн биеийн байдал тогтворжиж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, 7 настай хүүхдийг өнөөдрөөс энгийн тасагт шилжүүлсэн бол, 14 настай хүүхдэд дунд чөмөг болон шилбэний ясны хугарал бэхлэх мэс засал эмчилгээ хийж, Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байна.