Японы Жайка олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Ажил турших хөтөлбөрийг Баянзүрх, Сүхбаатар, Дундговь аймагт загвар төсөл хэлбэрээр хэрэгжиж байгаа.
Уг хөтөлбөр нь иргэний гэр бүл, хөдөлмөр эрхлэлтийн байдалд үнэлгээ хийж , түүн дээр үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөгөө боловсруулна. Аж ахуй нэгжүүд дээр ажил туршихаар очихын өмнө суурь сургалтуудыг танхимаар явуулж, 3-5 аж ахуй нэгжүүд дээр ажил туршсаны дараа иргэн өөрт тохирсон ажлын байранд зуучлуулна. Энэхүү дэмжлэг тогтвортой ажиллах хүртэл үргэлжилнэ.
Сүхбаатар дүүргийн 13,16, 18 дугаар хороонд хэрэгжиж байгаа.
