ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ТЭГШ ЦАЛИН ХӨЛСНИЙ ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/09/18

Өнөөдөр Олон улсын тэгш цалин хөлсний өдөр тохиож байна. Адил хөдөлмөрт адил хэмжээний цалин хөлс авах эрх нь хуулиар хамгаалагдсан байдаг.

Тодруулбал, адил үр дүн бүхий ажилд адил хэмжээний цалин хөлс авах нь хөдөлмөрийн харилцааны суурь эрх бөгөөд олон улсын болон үндэсний эрх зүйгээр хүлээн зөвшөөрч хэрэгжүүлдэг. Энэхүү эрх нь "аливаа цалин хөлсний хэмжээ, түвшин нь ажиллагчийн хүйс болон хувь хүний бусад шинж чанараас шалтгаалахгүй, харин хийж гүйцэтгэсэн ажлын бодит үнэлгээнд тулгуурлана" гэсэн зарчмыг илэрхийлдэг. Адил цалин хөлсний зарчмыг хэрэгжүүлэхийн тулд ажлын байранд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болгодог.

Үүнд:
  • Ажлын ангилал, цалингийн сүлжээ нь тухайн ажлыг хийж буй хүний хувийн шинж байдлаас үл шалтгаалсан, бодит шалгуур дээр тулгуурласан байх;
  • Цалин хөлсийг тогтоохдоо цалин, шагналын сүлжээ, эрүүл мэндийн даатгал болон бусад тэтгэмжийг шалгуур болгох, өөр шаардлагагүй шинж байдал заахгүй байх;
  • Цалин хөлсийг тэгш бусаар олгож буй тохиолдол бүрд залруулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Ажилтнууд, ялангуяа удирдах ажилтнуудад хэн уг ажлыг хийж байгаад биш, харин хийж буй ажлын үнэ цэнд суурилан цалин хөлс олгох талаар ойлголт өгөх;
  • Цагаар ажиллагчдад ажлын бүтэн өдрөөр ажиллагчидтай адил тэгш цалин хөлсийг ажилласан цагт нь дүйцүүлэн олгох зэрэг болно.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11