О.ЦЭЦЭГБАЛ: ЭРҮҮЛ МЭНДИЙН ХИЧЭЭЛИЙГ СЭРГЭЭХ БОДЛОГО БАРИМТАЛНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/08/28

Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Цэцэгбалыг томиллоо. О.Цэцэгбал нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд 15 жил эмчээр, сүүлийн таван жил эрүүл мэндийн байгууллагын менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай.

Уг томилгооны хүрээнд Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх О.Цэцэгбалтай хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.

- Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогдож буйн хувьд цаашид юунд, хэрхэн анхаарч ажиллах вэ?

- Эрүүл мэндийн боловсрол бол суурь боловсролын маш чухал хэсэг. Сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийж байгаа үед энэ албан тушаалд томилогдож байгаа маань бас чухал болж байна. Монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлт муу, хангалтгүй байгаагийн үндсийг яривал суурь боловсролын асуудал хөндөгдөнө. Тиймээс суурь боловсролын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг суулгах, эрүүл хэв маягийг заах хичээл болгон нэвтрүүлэхийг чухалчилна.

- Биеийн эрүүл мэндээс гадна сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд яригдах болсон. Хүүхдүүд, сурагчдын энэ талын мэдлэг боловсролд хэрхэн анхаарах вэ?

- Өөрчлөгдөж буй энэ нийгэмд хэрхэн эрүүл амьдрах вэ гэдэгт сэтгэл зүйн эрүүл мэнд ихээхэн нөлөөтэй. Өнгөрсөн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйч ажиллах болсон ч тухайн сэтгэл зүйч яг хүүхдэд зориулсан мэргэжилтэн мөн эсэх нь чухал болоод байна. Сэтгэл зүйч байгаа боловч яг тусгайлан бэлтгэгдээгүй учраас хүүхэдтэй ажиллаж чадахгүй байх зэрэг асуудал үүсэж байгаа юм. Энэ мэтчилэн орчин үеийн нийгэмд гарч ирж байгаа олон шинэ хүчин зүйл байна. Энэ бүгдийг хүүхэд суурь боловсролоос л олж авах ёстой. Тиймээс суурь боловсрол дахь эрүүл мэндийн хичээл нь боловсролын шинэчлэлийн хамгийн чухал хэсэг.

- Суурь боловсролоос гадна хүүхэд анги дэвших тусам нөхөн үржихүйн, бэлгийн боловсрол олгох шаардлагатай болно. Тэгэхээр анги болон насны ангилалд тохируулж эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг сэргээх үү?

- Одоогийн байгаа хөтөлбөрөөр 7-р ангид бэлгийн эрүүл мэндийн талаар заадаг. Энэ бол хэтэрхий оройтож байгаа хэрэг буюу хүүхдийн биед өөрчлөлт ороод, заримд нь шилжилтийн нас явагдаж байдаг үе. Тэгэхээр үр дүнгүй болж байгаа юм. Хэдэн настайд нь ямар хичээл заах, ямар дадал хэвшил суулгах ёстойг тодорхойлсон олон улсын хөтөлбөрүүд бий. Тиймээс сургалтын хөтөлбөрөөс хасагдаад байсан эрүүл мэндийн хичээлийг насны ангилалд тохируулан сэргээхээс эхлээд мэргэжлийн багш бэлтгэх зэргээр үе шаттайгаар шийдвэрлэж, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллана.

- Энэ хичээлийн жилийн бүтцэд 6 настай хүүхдүүдийг шүд, нүд, зүрх судасны үзлэгт хамруулах тухай тусгасан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу.

- Урьдчилан сэргийлэх үзлэг манай улсад сүүлийн хэдэн жил харьцангуй идэвхтэй зохион байгуулагдаж байгаа ч хүүхдэд чиглэсэн нь хараахан байхгүй. Тиймээс Эрүүл мэндийн яамтай хамтран улсын хэмжээнд 6 настай хүүхдүүдийг шүд, нүд, зүрх судасны үзлэгт хамруулна. Мөн үзээд орхихгүй, эмчлэх, эрүүлжүүлэх ажил заавал дагаад хэрэгжих ёстой. Тиймээс цаашид энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана.

Эх сурвалж: Боловсрол шинжлэх ухааны яам


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11