ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХҮНД СУРТЛААС ҮҮДЭЖ ЭЛЭГНИЙ В ВИРУСЫН ЭМЧИЛГЭЭНИЙ 3,6 САЯ ДОЛЛАРЫН ЭМ УСТГАЛД ОРЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/04/15

Эрүүл Мэндийн Яамны үйл ажиллагааны доголдол, чадваргүй байдал, Сангийн яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга Ж.Ганбатын сэтгэлгүй үйлдлээс болж элэгний В вирусын эмчилгээний 3.6 сая ам.долларын үнэтэй эмийг өнгөрсөн баасан гарагт устгалд оруулжээ. 

Энэ талаар “Оном” сангийн Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-ийн дарга Д.Наранбаатар мэдээлэл хийлээ.

Монгол улсад элэгний вирусийн халдвартай 150,000 орчим хүн бий. Эдгээрийн 60,000 орчим нь эдгэрсэн, Одоогоор 90000 орчим элэгний вирусын халдвартай хүмүүс байгаагаас  5 хувийнх нь вирус мутацад ороод эмэнд тэсвэртэй болсон. Эмэнд тэсвэртэй вирус нь одоо Монголд хэрэглэгдэж байгаа эмэнд эмчлэгддэггүй байна. 

Тэгвэл "Оном" сангийн зүгээс АНУ-ын "AbbVie" гэж компанид хүсэлт эдгээр хүмүүст нэн шаардлагатай  950 хайрцаг эмийг төлбөргүйгээр авахаар болжээ.  Энэ нь ойролцоогоор 450 орчим хүнийг эмчлэх, 3.6 сая ам.доллар буюу 12 тэрбум төгрөгийн үнэтэй эм байж. 

Энэ эмийг оруулж ирэхийн тулд Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхантай уулзаж, хөөцөлдсөөр найман сарын дараа оруулж ирэх зөвшөөрлийг гаргуулж, энэ оны 1 сарын 17-нд Монголын гааль дээр ирсэн байна. Гэвч уг эмийг оруулж ирэхийн тул 1,9 тэрбум төгрөгийн татвар төлөх шаардлагатай болов. Иргэдийг үнэ төлбөргүй эмчлэх эмийг гэрээ хэлэлцээрийн үр дүнд үнэ төлбөргүй оруулж ирэхээр болсон ч татварт төлөх мөнгөгүйн улмаас өнөө хэр нь оруулж ирж чадахгүй байсаар эмийн хугацаа нь дуусч өнгөрсөн баасан гарагт устгалд оруулжээ.

Анх өнгөрсөн оны хоёрдугаар сард анх эм авах хүсэлтээ АНУ-ын компанид тавьсан аж. Ингээд оруулж ирэх гэж найман сар, гааль дээр ирсэн хойно татварыг нь хөнгөлүүлэх гэсээр дөрвөн сарын нүүр үзэж эцэст нь эмийн хугацаа нь дуусч ийнхүү устгалт оруулахаас аргагүй болжээ.

Энэ талаар ОНОМ сангийн ТУЗ-ийн дарга Д.Наранбаатар:

-“Гаднын эмийн байгууллагууд бол ашгийн төлөө ажилладаг. Нэг эмийг таван жилийн баталгаатай үйлдвэрлэдэг. Ингээд хугацаа нь дуусах дөхсөн үлдэгдэл эмээ зарагдахгүй бол бусад улсад хандивладаг. Ийм л үйл явцаар эмийн хандив орж ирдэг. Хэдийгээр хугацаа нь дуусах дөхсөн ч амжаад хэрэглэвэл үр дүнгээ өгдөг. Гэтэл манай улс ганц журам батлах гэж гурван жил болж буйн хар гайгаар өнөөдөр энэ эм устгалд орж байна. 

Уг нь чадварлаг мэргэжилтэн байвал гурав хоногт л журмаа батлаад тэр дор нь шаардлагатай хүмүүст эмчилгээ хийх бүрэн боломж байсан. 

Энэ журамд гурван жилийн хугацаатай, Монголд зориулж үйлдвэрлэгдсэн эмийг оруулж ирнэ гэсэн заалтууд бий. Үүнийгээ шинэчлээгүй тул хуулийнхаа хүрээнд гаалиар нэвтрүүлэх боломжгүй. Үүнээс болж хамгийн чанартай компанийн үнэтэй эмийг устгаад сууж байна.” гэв. 

Нэг журам батлах гэж гурван жил болж буй байгууллага нь Эм эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар. Уг газар байгуулагдаад дорвитой үйл ажиллагаа нь жигдрээгүй ч одоогоор дөрвөн даргын нүүр үзээд буй гэх. Одоо тус газрын даргаар ажиллаж буй н.Энхтуяа нь Эрүүл мэндийн сайд С.Чинзоригийн нутгийн хүн. Тус газраас ганц журам гарахгүй гурван жил болсон учир уг журмыг 3 сарын 18-нд эрүүл мэндийн яамруу татаж аваад байгаа аж.

Төрийн байгууллагын чадваргүй байдал, сэтгэлгүй хандлагаас болж 450 хүн элэг бүтэн үлдэх боломжийг төр өөрсдөө ийн устгалаа.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11