Ч.ХҮРЭЛБААТАР: ОХУ-РУУ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАТВАРГҮЙ, КВОТГҮЙ ГАРГАХ ГЭРЭЭ ХЭЛЭЛЦЭЛ ХИЙГДЭЖ БАЙНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/26

Боомтын сэргэлтийн Үндэсний форум хэлэлцүүлэг боллоо. Энэ үеэр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ үеэр Монгол Улс цаашид боомтуудын үйл ажиллагаагаа жигд хөгжүүлэхээс гадна хөрш орнуудтайгаа чөлөөт бүс байгуулах гэрээ хэлэлцээр хийхээр хамтарч ажиллаж байгаа гэдгийг онцоллоо.

Тэрбээр, Монгол Улсын эдийн засаг 2023 онд 7 хувиар өслөө. Экспорт 15.2 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ тоог цаашид ч нэмэгдүүлэх боломжтой.

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг 10 жилийн турш зургаан хувиас дээш өсгөх юм бол улс орны нийгэм, эдийн засгийн байдал өөр түвшинд гарна. Тиймээс бусад орнуудтай хийх худалдаа, хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх ёстой. Монгол Улсын эдийн засаг, худалдааг тэлэх чиглэлээр одоогийн байдлаар хоёр гэрээ хэлэлцээр идэвхитэй хийгдэж байна.

Нэгдүгээрт, БНСУ-тай чөлөөт худалдааны эхний хэсгийн гэрээ хэлэлцээрийг хийж байна. Япон улстай чөлөөт худалдааны гэрээ хэлэлцээр буюу эдийн засгийн хамтын ажиллагааны түншлэлийн гэрээ хийж байна. Мөн ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг хийж байна.

Монгол Улс ОХУ-ын хоорондын худалдааг аваад үзвэл 2022 оны байдлаар 97 хувь нь ОХУ-ын экспорт, гурван хувь нь монголын экспорт байна. Үүнээс харахад хоёр орны худалдааны харилцаа эрс алдагдсан. Харин өнгөрсөн 2023 онд Монгол Улсаас ОХУ-руу экспортлох махны хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор ОХУ-ын экспорт 95 хувь, Монгол Улсын экспорт таван хувь болж өссөн. 

Гэсэн хэдий ч хоёр орны худалдааны харьцаа алдагдсан хэвээр байна. Тиймээс сүүлийн зургаан сар Эдийн засаг хөгжлийн яамнаас ОХУ-тай гэрээ хэлэлцээр тасралтгүй хийж байна.

Энэ хүрээнд гурван бүлэг бараа бүтээгдэхүүнийг ОХУ-руу татваргүй, квотгүй гаргах гэрээ хэлэлцэл хийгээд дуусч байна. Тухайлбал, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, арьс ширээр хийсэн бүтээгдэхүүн, ноос ноолуур, ноос ноолуураар хийсэн бүтээгдэхүүн буюу гурван бүлгийн 375 төрлийн барааг ОХУ-руу татваргүй гаргах гэрээ хэлэлцээрийг хийгээд дуусч байна. Энэ нь Монгол Улсын экспортын хэмжээг нэмэгдүүлэх, нэн ялангуяа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, цаашлаад энэ төрлийн бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд гадны хөрөнгө оруулалтыг татах чухал хөшүүрэг болж байна гэлээ.

Өнгөрсөн хугацаанд ОХУ-руу гаргах экспортын хэмжээ бага байсан нь тус улс руу гаргах экспортын бараа бүтээгдэхүүнд 40-60 хувийн татвар ногдуулах, эсвэл квот тавигддаг байсантай холбоотой аж. ОХУ-тай Монгол Улс 17 боомтоор хиллэдэг бол 10 нь, БНХАУ-тай 16 боомтоор хиллэдэг бол 13 нь ажиллаж байна. Тиймээс цаашид Монгол Улс аль болох олон үүд гарц нээх ёстой. Боомтуудыг жигд хөгжүүлэх нь тухайн бүс нутагт амьдарч байгаа иргэд, нийгэм, эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж үзэж байгаа юм байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр