МОНГОЛ УЛС АМИА ХОРЛОЛТООРОО ДЭЛХИЙД ХОЁРДУГААРТ ОРЖ БАЙНА

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/15

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаанд 100 000 хүн тутамд дунджаар 9.2 хүн амиа хорлож байгаа талаар дурджээ. Энэ үзүүлэлт Монгол Улсын хувьд 17.9 байна. Өөрөөр хэлбэл Монголчуудын амиа хорлолт дэлхийн дунджаас даруй 94 хувиар давжээ.

Эрүүл Мэндийн Яамны мэдээлснээр нийт нас баралтын 2.4-3 хувь нь амиа хорлосон шалтгаантай байна. Тэр дундаа эрэгтэйчүүд 80-аас дээш хувийг эзэлж байна.


Солонгос улсад 100 000 хүн тутамд дунджаар 28.6 хүн амиа хорлож дэлхийд амиа хорлолтоор тэргүүлдэг бол Монгол Улс удаалж байна.

ДЭМБ-ын 2022 онд гаргасан тайлангаар 10-19 насны долоон хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэх дүн гарчээ. Мөн 15-24 насныхны нас баралтын дөрөв дэх шалтгаан нь амиа хорлолт байгаа юм. Өсвөр насныхныг өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдалтад хүргэж буй тэргүүлэх шалтгаан нь сэтгэл гутрал, сэтгэл түгшилт болон зан үйлийн эмгэг байгааг тайланд дурджээ.

Харин манай улсын хувьд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгааг ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн хийхэд 13-17 насны өсвөр үеийнхний 23 хувь нь амиа хорлох талаар бодож, 9.3 хувь нь амиа хорлох оролдлого хийсэн байна. Өөрөөр хэлбэл, ойролцоогоор таван хүүхэд тутмын нэгд амиа хорлох сэдэл төрж, 10 хүүхэд тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийж үзсэн байна.

Амиа хорлолт нь нийгмийн, эдийн засгийн, хувь хүний сэтгэлзүйн хямралын зэрэг олон шалтгаантай. Амиа егүүтгэх гэдэг үйлдэл ерөнхийдөө гурван дарааллаар явдаг гэж мэргэжлийн хүмүүс үздэг байна. Нэгд сэдэл, хоёрт шийдвэр гаргах, гуравт үйлдэл хийх. Энэхүү сэдэл, шийдвэр, үйлдэл нь харилцан адилгүй хугацаанд хүн бүрт үүсдэг бөгөөд тухайн нөхцөл байдал, сэтгэл зүйгээс хамаарч зарим нь тухайн мөчид шийдвэр гаргаад гүйцэлдүүлдэг бол зарим нь олон жилийн турш амиа хорлох бодлыг тээн амьдардаг байна.   

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Таны ойр дотны хэн нэгэнд амиа хорлох тухай будал орж ирсэн байсан ч түүнтэй ярилцан сэтгэл зүйд нь нөлөөлж, энэ сэдлийг нь өөрчлөх бүрэн боломжтой. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр