УЛСЫН ХЭМЖЭЭНД ГУРВАН САЯ 89 МЯНГАН МАЛ ХОРОГДЖЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/05

УОК-оос өнөөдрийн ээлжит мэдээллээ хийлээ. 

Өнөөдрийн байдлаар 21 аймгийн 251 сум болон нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн байдалтай байна. Мөн улсын хэмжээнд гурван сая 89 мянган мал хорогджээ.

Зудын нөхцөл байдал хүндэрсэн аймаг, сумдын малчдад туслах ажлын хүрээнд ам бүл цөөтэй, алслагдмал газруудаар ЗХ-ий 210 орчим алба хаагчдыг тусламжаар явуулсан. Алба хаагчид 142 айлыг цаснаас гаргаж, нэмэлт тусламж үзүүлж, 71 өрхийг нүүлгэн шилжүүлсэн байна. 

Сүхбаатар болон Төв аймгийн 15 сумын онцгой комиссоос 4097 малчин өрхийг түлээ түлшээр хангаж, 6261 өрхөд эрүүл мэндийн тусламж үзүүлж, 1733 малчин өрхөд хоол хүнсний тусламж үзүүлсэн байна. Мөн 58914 малчин өрхөд өвс, 66916 өрхөд тэжээл хүргэжээ. 

Энэхүү ажиллагаанд давхардсан тоогоор 1433 албан хаагч 369 техник хэрэгсэлтэйгээр, нэмэлтээр аймаг, сумдын 675 алба хаагч, 190 техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна. 

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн 17 аймгийн 74 суманд 6444 айлд хүрч 4.3 мянган тонн өвс, тэжээл хүргэх ажлыг хийжээ. Өнөөдрийн байдлаар 89150км замын цасыг цэвэрлэж дууссан байна.

Хоёрдугаар сарын 17-ны өдрөөс эхлэн орон нутагт ажлын хэсгүүд ажиллаж эхэлсэн. Өнөөдрийн хувьд ЗГ-ын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан баг баруун чиглэлд, Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн сайдаар ахлуулсан баг хойд чиглэлд ажиллаж байна. Эдгээр ажлын хэсгүүдтэй хамт эмнэлгийн баг үүрэг гүйцэтгэж байгаа. Үүрэг гүйцэтгэж буй долоо хоногийн хугацаанд 410 орчим иргэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн. Эрүүл мэндийн сайдын тушаалаар 318 резидент эмчийг томилон ажиллуулж байна.

Өнгөрсөн сарын 28-ны өдрийн ЗГ-ийн ээлжит хуралдаанаар 1.1 мянган тонн гурил болон 584 тонн цагаан будааг өвөлжилт хүндэрсэн аймаг, орон нутаг руу хүргүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн УОК 773.1 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн цугларсан байна. Үүнийг хөдөө орон нутагт илгээхээр ажиллаж байгаа аж.

Гуравдугаар сарын урьдчилсан мэдээгээр энэ сард олон жилийн дунджаас илүү хүйтрэх төлөвтэй байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
Б.МӨНХСОЁЛ: УВАЙГҮЙ ГҮТГЭЛГЭЭС АЙХГҮЙ 5 цагийн өмнө
ОСОЛД ОРЖ НАС БАРСАН 4 ХҮНИЙ ХОЁРЫНХ НЬ ХЭН БОЛОХЫГ ТОГТООЖЭЭ 6 цагийн өмнө
АВТОБУСНЫ ДУГУЙГ ДУР МЭДЭЖ ТОНОГЛОСОН ЖОЛООЧИЙН ЦАЛИНГ ХАСАЖ, ДУГУЙНЫ … 6 цагийн өмнө
Ж.БАЯРМАА:ПАРЛАМТЕНТЫН ТҮҮХЭНД УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ТЭМБҮҮТЭЙ ГЭЖ ГҮТГЭЖ Б… 6 цагийн өмнө
АВТОМАШИНЫ ДУГААР ОЛГОХТОЙ ХОЛБООТОЙ ШИЙДВЭРИЙГ ЦУЦЛАХ БОЛОМЖГҮЙ 7 цагийн өмнө
ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН КИБЕР ХАЛДЛАГЫН ХОХИРОЛ 64.4 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ … 7 цагийн өмнө
“АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИЙН МӨН ЧАНАР, АГУУЛГА, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДВЭЭР УЛ… 8 цагийн өмнө
МАРГААШ УИХ-ЫН ХҮНДЭТГЭЛИЙН ЧУУЛГАНЫГ ХУРАЛДУУЛНА 8 цагийн өмнө
ХҮНИЙ ПАПИЛЛАМО ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИНЫ ДАРХЛААЖУУЛАЛТ ӨНӨӨДРӨӨС ЭХЭЛНЭ 9 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЛЭЭ 2024/11/22
НАМЫН БҮЛГҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА 2024/11/22
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 2024/11/22
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ 2024/11/22
ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ АМИА АЛДСАН ХҮҮГ ХАХАЖ НАС БАРСАН ГЭГДЭЖ БАЙСАН Ч ШҮҮХ… 2024/11/22
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН 200 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН … 2024/11/22
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРААС 11-Р САРЫН 26-НД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛАМЖЛАЛТ “БИТҮҮ … 2024/11/22
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ 760 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ 2024/11/22
П.САЙНЗОРИГ: ШҮҮХЭЭС Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ С.ЗОРИГИЙН АМЬ НАС… 2024/11/21
Н.НОМТОЙБАЯР: Ц.ДАВААСҮРЭНГ ТБХ-НЫ ДАРГААС “ЗАЙЛУУЛ“ ГЭДЭГ ШААРДЛАГЫГ … 2024/11/21
“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЭЛД ХЭРЭГЖИХ ДАРААГИЙН РЕФОРМЫГ ДЭМЖЛЭЭ 2024/11/20
ЦЕГ: ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ХАЯСАН ГЭРЧИЛГЭЭГ ШАЛГАЖ БАЙНА 2024/11/20
Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙГ АЛДАГДАЛГҮЙ БАТЛАВАЛ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДААСАА УХАРЧ,… 2024/11/20
Д.АМАРБАЯСГАЛАН: МИНИЙ ГЭР БҮЛ, ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОР… 2024/11/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ Т… 2024/11/20
УЛААНБААТАРЫН АНХНЫ ДАГУУЛ ХОТ ШИНЭ ЗУУНМОД ХОТЫГ БҮТЭЭН БАЙГУУЛНА 2024/11/20