ЛОМБАРДНЫ ХҮҮГИЙН ДЭЭД ХЭМЖЭЭ 4.5 ХУВИАС ХЭТРЭХГҮЙ БАЙХ ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТ ӨНӨӨДРӨӨС МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

Г.ЦЭРЭНДУЛАМ
2024/03/01

Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хууль 2022 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр батлагдаж 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Хууль хэрэгжээд яг нэг жил болж байна. Энэ нэг жилийн хугацаанд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид буюу ломбард ажиллуулдаг хүмүүс харъяа төрийн байгууллагатаа албан ёсны бүртгэлээ хийлгэх үүрэг хүлээсэн. Энэ хугацаанд бүртгэлээ хийлгээгүй ломбардууд үйл ажиллагаагаа эрхлэх боломжгүй болж байгаа.

Монгол Улсад 1000 гаруй ломбард үйл ажиллагаагаа явуулдгаас хууль хэрэгжсэн нэг жилийн хугацаанд ердөө 24 нь л харъяа байгууллагатаа бүртгэлээ хийлгэжээ. Харин бүртгэлээ хийлгээгүй барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгчид өнөөдрөөс эхлээд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байна.

Мөн энэ хуулийн хүрээнд яригдах өөр нэг асуудал нь зээлийн хүүгийн тааз. СЗХ-ны дэргэдэх Мөнгөний зээлийн бодлогын зөвлөл хэлэлцээд хүүгийн таазыг 4,5 хувиар тогтоож өгсөн байна.

Ингэснээр өнөөдрөөс эхлээд ломбардуудын хүүгийн дээд хэмжээ 4,5 хувиас хэтрэхгүй байх зохицуулалт мөрдөгдөж эхэлж байна. Хэрвээ энэ хуулийг мөрдөн ажиллахгүй бол ломбардуудад зөрчлийн хуулиар торгууль ногдуулах бөгөөд зээл авсан иргэд зээлийн хүүгийнхээ 4.5-аас хэтэрсэн хэсгийг төлөхгүй байх эрхтэй болох аж.


Энэхүү хүүгийн тааз нь бага мөнгөөр эргэдэг ломбардуудад хүндээр тусч байгаа учир үүдээ барихад хүрээд байгаа аж. Энэ талаарх сурвалжлагыг ЭНД дарж үзнэ үү. 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11