Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн хүрээнд харъяа байгууллагатаа бүртгүүлээгүй ломбардууд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгаа. Жилийн өмнө батлагдсан энэ хуулийн шилжилтийн үе шатанд бүтэн жилийн хугацаанд яагаад ломбардууд бүртгэлээ хийлгээгүй асуудал үүсээд байгааг бид судлаад үзэхэд зөвхөн бүртгэл бус хүүгийн таазын асуудал хөндөгдөж байгаа юм байна. Та бүхэн сурвалжлагаас дэлгэрэнгүйг үзнэ үү.