ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү болон Д.Бархүү нарт холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн арванхоёрдугаар сарын 06-ны /2024.12.06/ өдөр хэлэлцээд дээрх нэр бүхий хүмүүсийг "гэм буруугүй" гэж үзэж, цагаатгасан ч прокуророос шүүхийн шийтгэх тогтоолд эсэргүүцэл бичсэн юм.
Тэгвэл тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.02.04/ Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд болохоор товлогдсон байна. Тус хэргийг шүүх хурлыг нээлттэйгээр, өөрийн цахим хуудсаараа шууд дамжуулах юм.