Өнгөрсөн 2022 оны арванхоёрдугаар сард "Ард санхүүгийн нэгдэл"-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг дүүтэйгээ хамтарч эмэгтэй хүний биед халдаж, гэмтэл учруулсан гэх хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг. Тус Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2025.01.30/ болов.
Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Ч.Ганхуяг нарт торгох ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх рүү буцаажээ.