Цахим орчинд Засгийн газрын үйл ажиллагааг шүүмжилж байр суурь илэрхийлсэн хүмүүсийн "ХАР ЖАГСААЛТ"-ыг гаргадаг болсон гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн.
Энэ талаар хотын дарга асан Э.Бат-Үүл "Эрүүгийн цагдаа, татвараас, Засгийн газрыг шүүмжилдэг бизнес эрхлэгчдийг, жиргээчдийг дарамтлахааар “хар жагсаалт” гаргадаг болсон гэхээр нь арай ч үгүй байлгүй гэсэн чинь үнэн байна шүү дээ. Ардчилсан Намын О.Алтангэрэл сайд аа. Мэдэж байгаа юу" гэж твиттер хуудаснаа бичжээ.