Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР:
-Сар шинэ болж байгаатай холбоотой махны үнэ нэмэгдэж байна. Тиймээс үнийг тогтвортой байлгах үүднээс экспортонд гарч байгаа махыг хязгаарлаж, дотоодын зах зээлрүү нийлүүлтийг нэмэгдүүлж, квотын хязгаарлалтанд оруулахаар боллоо. 6.1 сая махыг дотооддоо нийлүүлэх боломжтой.
Хэдийгээр экспортод махаа гаргах эрэлт их байгаа ч дотоодын махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, үнийг тогтворжуулах хэрэгтэй байна.
Монгол Улсын Засгийн газраас “Атар 4” аяныг зохион байгуулахаар тогтсон. 200 мянган га талбайд шинээр атар газар эзэмшиж, тариалалтаа нэмэгдүүлэхээр болсон.
Газар тариалан, эрчимжсэн мал ахуйг төгс хослуулж ажиллана. Хүнсний хувьсгалын үргэлжлэл болсон томоохон аян юм.