Энэ жил Цагаан сарын баярын амралтын хоёр нь бямба, ням гарагт таарч буй.
Иймд баярын амралтын хугацааг сунгах нь зүйтэй гэсэн санаачилгыг ХНХ-ын сайд Л.Энх-Амгалан дэвшүүлсэн билээ. Олон нийт ч энэ талаар байр сууриа илэрхийлсээр байгаа юм.
Тэгвэл тэрбээр эл асуудлаар өнөөдрийн /2025.01.29/ Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийх бөгөөд шийдвэр гаргах эсэх нь тодорхойгүй байна.