Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр/2025.01.29/ болно. Тус хуралдаанаар хаврын хурдан морины уралдааныг сэргээх эсэх асуудлыг хэлэлцэх мэдээлэл байна.
Засгийн газрын ээлжит хуралдаан 35 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
- Нийслэлийн шуурхай штабын 3 дугаар хуралдааны талаар
- “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” өрнүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- Газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчныг сайжруулах талаар
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай
- “Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
- “Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл