Р.ДАГДАН: ЭРЧИМ ХҮЧ, АВТО ЗАМ ЗЭРЭГ ДЭД БҮТЦЭЭ ШИЙДСЭНИЙ ДАРАА ТОМ ТӨСЛҮҮД “ХӨДӨЛДӨГ”

admin@Rec.mn
2025/01/29

Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ болон 2025 онд хэрэгжих эрчим хүчний төслүүдийн талаар Нийслэл дэх эрчим хүчний төслийн менежер Р.Дагдантай ярилцлаа.

-Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ, салбарын өнөөгийн байдал ямар байна вэ?

-Энэ өвөл нийт эрчим хүчний системийн хэмжээнд 1500-1600 МВт ачаалалтай өвөлжиж байна. Улаанбаатар хот дунджаар 1245 МВт ачаалалтай буюу улсын эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаар бүрдүүлж байна. Харин өнгөрсөн 2023-2024 онд шилжих өвөл Улаанбаатар хот 200 МВт чадлын дутагдалд орсныг энэ өвөл нөхсөн. Өөрөөр хэлбэл, Бөөрөлжүүтийн 150 МВт цахилгаан станц, Багануурын 50 МВт батарей хуримтлуурын станц 2024 оны арванхоёрдугаар сараас төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлснээр уг дутагдалтай байсан хэрэглээг нөхсөн. 

-Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 МВт, Багануурын батарей станцын 50 МВт гээд нийт 200 МВт эрчим хүч үйлдвэрлэх станцыг Улаанбаатар хот дотооддоо бонд босгож богино хугацаанд барилаа. Энэ бол ТЭЦ-4 станц баригдсанаас хойших 40 жилийн дараах том бүтээн байгуулалт, 200 МВт гэдэг ер нь хэр их хэрэглээ юм бэ?

-Зөвхөн Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцаар жишээ аваад хэлэхэд, тус 50 МВт бол нийт таван аймгийн эрчим хүчийг хангаж чадах хүчин чадал. Тийм хэмжээний станцыг дотоодын инженер техникийн ажилчид олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран хоёрхон сарын хугацаанд өндөр бүтээмжтэйгээр барьж байгуулж чадсан. Нэгт, бид дотооддоо ийм хэмжээний бүтээн байгуулалтыг богино хугацаанд хийж чадна гэдгээ харууллаа. Хоёрт, ногоон эрчим хүчийг Монгол Улсад үйлдвэрлэж болдог юм байна гэдгийг харууллаа.

-Багануурын батарей хуримтлуурын станц шөнө үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хуримтлуулж оргил ачааллын цагаар нийлүүлж байна. Энэ технологи Монголд бол шинэлэг, сонирхолтой санагдаад байгаа?

-Дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүч, ногоон эрчим хүч гэж ярих болсон. Эрчим хүчийг байгаль орчин болон хүн амдаа ээлтэйгээр хэрэглэх нь чухал асуудал. Тиймээс Улаанбаатар хотын зүгээс ч гэсэн эрчим хүчний төсөл, хөтөлбөрүүддээ ногоон эрчим хүч, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг оруулахаар судалгаатай ажилладаг. Бусад хотууд болон олон улсын байгууллагуудтай энэ чиглэлийн төсөл, хөтөлбөрт хамтардаг. Үүний бодит биеллээ олсон жишээ бол Багануурын 50 МВт хүчин чадалтай батарей станц байна.

-Нийслэлээс агаарын бохирдлыг бууруулах, эрчим хүчний хэрэглээгээ дотоодоос бүрэн хангах чиглэлд нэн түрүүнд анхаарч байгаа. 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” гэж нэрлэсэн. Энэ оноос нийслэлд эрчим хүчний ямар төслүүд хэрэгжих вэ?

-Бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүч, авто зам зэрэг дэд бүтцийг шийдэх нь нэгдүгээр ажил. Улаанбаатар хот энэ жишгээр л эрчим хүч, авто замын салбартаа анхаарч байна. Бид 2025 оноос эрчим хүчний чиглэлээр ТЭЦ-5 дулааны цахилгаан станц, дулааны тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлэх төсөл, хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлнэ. Тухайлбал, ТЭЦ-2 станцын үнсэн сан дээр 300 МВт хүчин чадалтай ТЭЦ-5 дулааны цахилгаан станцыг барина. Морингийн даваа, Цагаан даваанд хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Шинэ Зуунмод хот буюу Хүннү хотод байгальд ээлтэй технологиор станц барих ажлыг судалж байна. Харин дулаан хангамжийн чиглэлээр Дамбадаржаагийн 63 МВт дулааны станцыг 126 МВт болгож өргөтгөх ажлыг Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар нийслэлээс зохион байгуулж, Сэлбэ дэд төвийг дулаанаар хангана. Эмээлтийн 24 МВт дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Ус төрөгчөөс цахилгаан эрчим хүч гаргах, элснээс дулаан гаргах зэрэг хувийн хэвшлийн төслүүдийг мөн судалж, туршлага солилцож байна.

-Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээ цаашид хэр нэмэгдэх вэ?

-Улаанбаатар хотын цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийн таац 2032 онд 2204 МВт болно гэж тооцож, 7 жилийн дараах энэ өсөлттэй хэрэглээг хангахын тулд бүх төсөл чиглэгдэж байна. Хамгийн чухал нь Улаанбаатар хотын эрчим хүчний чиглэлээрх төсөл хөтөлбөрүүд Эрчим хүчний яамнаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдтэй уялдах, харилцан ойлголцолтой байх асуудлыг Хотын дарга Х.Нямбаатар болон Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар хэлэлцэж шийдсэн байдаг. Эрчим хүчний төслүүд хэрэгжихэд нэгдүгээрт, газрын асуудал, хоёрдугаарт, хөрөнгө оруулалтыг шийдэх л чухал шүү дээ. Эдгээрт улс болон хотын зүгээс уялдаа холбоотой ажиллаж байна. Энэ бол урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад шинэ жишиг.

-Дээрх төсөл, хөтөлбөрүүдийн үр өгөөжийг товчоор дүгнэвэл?

-Дээр дурдсанчлан эрчим хүчний төслүүд аливаа бүтээн байгуулалтыг урагшлуулахад суурь болдог. Эрчим хүчний төслүүд нийслэлийн хөгжилд чухал хувь нэмрээ оруулаад зогсохгүй өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэглээг хангах, агаарын бохирдлыг бууруулахад онцгой ач холбогдолтой.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр