УЕП: "ПАТРОЛ" МАРКИЙН АВТОМАШИНЫ ЖОЛООЧ БУРУУГҮЙ НЬ ТОГТООГДСОН

admin@Rec.mn
2025/01/27

Прокурорын байгууллагаас 2024 онд хийсэн ажлын дүн мэдээг өнөөдөр танилцууллаа.

НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЭЛТСИЙН ДАРГА, АХЛАХ ПРОКУРОР Г.ГЭРЭЛТУЯА:

 -2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө БЗД-ийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Дүнжингарав худалдааны төвийн уулзвар дээр "Дашваанжил" ХХК-ийн том оврын хэрэгсэл "Патрол" маркийн машинтай мөргөлдсөний улмаас газ дэлбэрч,  улмаар долоон иргэний амь нас хохирсон. Үүнтэй холбогдуулан 2024 оны нэгдүгээр сарын 24-нд ЦЕГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, мөн Улсын ерөнхий прокурорын тушаалаар хэрэгт хяналт тавих ажлын хэсэг байгуулан ажилласан. Мөрдөн шалгах ажиллагааг улсын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс дагнан явуулсан. Цугларсан нотлох баримтын хүрээнд "Дашваанжил" ХХК-ийн удирдлага Н.Баатаржав, тухайн компанийн жолооч Ч.Ренцэндорж нар нь  хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэргийн акт зөрчсөний улмаас тухайн үед замын хөдөлгөөнд оролцож байсан жирийн дөрвөн иргэн, онцгой байдлын гурван албан хаагчийн амь нас хохироосон. Мөн таван хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, нэг хүнд хүндэвтэр хохирол учирсан. Иргэд, хуулийн этгээдийн эд хөрөнгөд хохирол учирсан нь тогтоогдож, тус компанийн хоёр албан тушаалтныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйл буюу хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох, мөн хуулийн тусгай ангийн 11.3 зүйлд хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр  хүнд хохирол учруулах, 11.5 зүйлд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нийт 18.8 тэрбум төгрөг тогтоогдсон. Шүүхээр хэргийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт найман төрлийн 98 шинжээчийн дүгнэлт гаргасан. Осолтой холбоотой техникийн таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гарсан. Хавтаст хэрэгт цугларсан таван шинжээчийн дүгнэлтүүд, бусад нотлох баримтад тулгуурлан энэ  осол гарахад "Патрол" маркийн автомашины жолооч буруутай үйл ажиллагаа байхгүй байна. Харин "Дашваанжил" ХХК-ийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаатай холбоотой осол гарсан байна гэх дүгнэлтэд хүрсэн. Энэ хэргээр хоёр хүнийг яллагдагчаар татах шийдвэрийг прокуророос гаргаж, шүүхэд шилжүүлсэн 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр