Монгол Улсад БНСУ-аас суух Элчин сайдаар ажиллаж байсан Ким Жон Гүг эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн буруутгаж, хугацаанаас нь өмнө солих шийдвэр гаргасан байна. Тодруулбал, энэ сарын 24-ний өдөр Сөүл хотын дүүргийн шүүхийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 5-2-р хэлтэс Элчин сайд асан Жон Жэ Намыг эрх мэдлээ урвуулан ашигласан, хууль бус виз олгосон, ажилчид эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан хэмээн 6 сая воны торгох ял оногдуулсан байна.