З.ТӨМӨРТӨМӨӨ: ТӨР ИРГЭДЭЭ ХАМГААЛЖ, ХАРИУЦЛАГАГҮЙ БАРИЛГЫН КОМПАНИУДЫГ ХАР ЖАГСААЛТАД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

admin@Rec.mn
2025/01/27

НИТХ-ын ээлжит II хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд “Улаанбаатар 2040” хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар мэдээлэл өгч, төлөөлөгчид асуулт асууж, хариулт авч байна.

НИТХ-ын төлөөлөгч, “Улаанбаатар орон сууцжуулалт” ХХК-ийн захирал З.ТӨМӨРТӨМӨӨ:

-Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууц, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслүүдэд хотоос хамаарч буй асуудлууд байна. Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр дэд бүтцийнх нь асуудлыг хот өөрөө шийдэж өгөх ёстой. Гэтэл бид дэд бүтцийнх нь асуудлыг шийдэж өгөхгүйгээр компаниудад батламж өгчихдөг.

Компаниуд очоод байранд оруулна гээд 5-10 жил болдог. Иргэд  тэр хугацаанд түрээсийн байранд, хамаатан садныдаа хөөгдөж туугдаад явж байна.  Энэ айл өрхийн асуудлыг яг хэн хариуцах вэ.

Хариуцлагагүй компаниудыг маш олноор нь шалгаруулж ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны тоог нэмж байна. 1960, 1970 оны газар хөдлөлтөд тэсвэргүй, инженерийн шугам сүлжээ нь тасалдсан,  халуун хүйтэн усгүй гэр хороололд байгаа юм шиг орон сууцнууд олон байна. Энэ асуудлуудыг цааш нь хөдөлгөхөд Улаанбаатар хот төсөв санхүүгээр дэмжих шаардлагатай.

Иргэдийн гомдлууд тасрахгүй байна. Төр иргэдээ хамгаалж, компаниуд руу шалгалт оруулж, хар жагсаалтанд оруулах хэрэгтэй.

Түр суурьшуулах байр гэж НОСК-д байгаа цөөн хэдэн байр хүрэлцэхгүй байна.  Тухайлбал, “Их газрын чулуу” ХХК 2019 оноос хойш 38 айлыг байранд оруулна гээд хашааг нь буулгачихсан. Эдгээр айлуудад түрээсийн байрны мөнгийг нь өгөхгүй одоо хаана хандахаа мэдэхээ больсон байдалтай байна.

ITC ХХК-иас болж 2020 оноос хойш 32 айл мөн л ийм байдалтай явж байна. Бид бүгд халуун дулаан байранд амьдарч байгаа учир энэ айлуудын зовлонг мэдэхгүй. Орон сууцны газар үндсэндээ сайн ажиллаагүй. Миний бие “Улаанбаатар орон сууцжуулалт” компанийг удирдаж байгаагийн хувьд хариуцлагатайгаар, иргэдээ хамгаалж, хотын нэрийн өмнөөс ажиллана гэдгийг хариуцлагагүй компаниудад хандаж хэлье.

Гэр хорооллын дахин төлөвлөлт дээр 38 төсөл хэрэгжүүлж байгаагаас долоон төсөл л идэвхтэй ажиллаж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр