Сурагчдын амралт эхлэхтэй холбогдуулан иргэдийг цэвэр агаар, ой модтой амралт, жуулчны баазууд руу хүргэх нийтийн тээврийн автобус явуулах тусгай маршрут, хугацаа, төлбөрийн талаар энэ сарын 15-аас санал авч эхэлсэн билээ.
Тэгвэл санал асуулгад оролцсон иргэдийн дийлэнх нь Тэрэлж болон Скай ресорт руу гэр бүлээрээ агаарт гарах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Харин автобусны үнийн хувьд 1000 төгрөг, автобусны цагийг 10:00-11:00 байх нь зөв гэжээ.
Улмаар энэ бямба гараг буюу 2024.12.21-ний өдрөөс Сүхбаатарын талбайгаас Скай Ресорт, Офицеруудын ордноос Тэрэлж рүү нийтийн тээврийн автобус явуулахаар төлөвлөж байгааг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас мэдээллээ.