ГҮНЖИЙН НУУР ОРЧИМД ХАЛИА ДОШИН ҮҮСЭХЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДАЛД ХЭЛБЭРИЙН ХООЛОЙ ХИЙХ ЗАРДЛЫН ТООЦОО СУДАЛГААГ БОЛОВСРУУЛНА

Э.ТУНГАЛАГ
2024/11/20

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр 8 дугаар хороо Гүнжийн нуур орчимд ажиллалаа. Гүнжийн нуурын наймдугаар гудамжны хэд хэдэн байршилд хөрсний ус гарч байгаан улмаас халиа дошин үүсэх эрсдэл өндөр байна.  Үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор өмнө нь тухайн байршилд 70м урттай лотки байршуулсан. Гэхдээ айл өрхүүд хашаандаа худаг ухаж байгаа асуудлаас болж хөрсний ус гарсаар байгааг холбогдох байгууллагаас мэдээлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх хүрээнд гүнжийн нуурын орчимд 600 метр далд хоолой хийх саналыг гаргаад буй. Халин дошин үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор далд хэлбэрийн хоолойг угсрах зардал нь 900 орчим сая болох урьдчилсан тооцооллыг гаргаад байна. Гэвч халиа дошин үүссэн үед далд хэлбэрийн хоолой эргэж хөлдөж, бөглөрөх өндөр эрсдэлтэй тул халиа дошин үүсдэг байршилд амьдарч буй айл өрхийн газрыг чөлөөлж холбогдох арга хэмжээг авсан нь илүү оновчтой гэдгийг Засаг дарга онцоллоо. Тиймээс газар чөлөөлөлтөд хамрагдах шаардлагатай айл өрхийн судалгааг гаргах, газар чөлөөлөлтөд шаардлагатай төсөв хөрөнгийг судлах, халиа дошин үүсдэг гүнжийн нуурын орчимд далд хэлбэрийн шугам хоолойг гүйцэтгэх зардлын тооцоо судалгааг боловсруулж, танилцуулахыг газрын алба, төлөвлөлт гүйцэтгэлийн удирдлагын хэлтэст үүрэг болголоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр