ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРОХ ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН АВТО ЗОГСООЛЫН ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ

Э.ТУНГАЛАГ
2024/11/02

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр 28 дугаар хороонд ажиллалаа. Хувьсгалчдын гудамжнаас хороо хүртэл 0.8 км авто замыг “Занги Харгуй” ХХК гүйцэтгэсэн. Харамсалтай нь гүйцэтгэгч аж ахуй нэгж ажлаа дутуу хийж явган хүний зам, тэмдэг тэмдэглэгээгээ хийгээгүй орхисны улмаас өвлийн улиралд замд халтиргаа гулгаа ихээр үүсдэг байна. Үүнээс гадна авто замыг комисст хүлээлгэж өгөөгүй байгаа учраас цэвэрлэгээ хийгдэхгүй байгааг холбогдох байгууллагаас тайлбарлалаа. Энэ асуудалтай холбогдуулан дүүргийн Засаг дарга авто замын гүйцэтгэгч компаниар хийгдээгүй дутуу орхисон ажлыг гүйцээж хийлгэж дуусгахыг холбогдох байгууллагад үүрэг болголоо.

✅Тус хороонд 328 дугаар цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна 150 хүүхдийн тусгай хэрэгцээт цэцэрлэг шинээр баригдаж ашиглалтад ороход бэлэн болжээ. Гэвч хоёр цэцэрлэгт аль алинд нь авто зогсоолын хүрэлцээ хангалтгүй байгаа учраас хороон засаг даргын зүгээс цэцэрлэгийн хажууд байрлах 11 айлын газрыг чөлөөлж авто зогсоол байгуулах саналыг хэллээ.

✅Тусгай хэрэгцээт цэцэрлэгт 150 хүүхэд хамрагдана. Гэвч шинэ цэцэрлэгийн зураг төсөл нь анх 7 автомашины зогсоолтой хийгджээ. Тус цэцэрлэгт хамрагдах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд өдөр бүр автомашинаар зорчиж цэцэрлэгтээ явна. Тиймээс цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж эхлэхээс өмнө авто зогсоолын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан Дүүргийн Засаг дарга айлуудын газрыг чөлөөлөх ажлыг судалж газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгахыг газрын албанд үүрэг болголоо.

✅28 дугаар хорооны хөтөлийн 1-1-ээс сансарын 2-1 хүртэлх гудамжны 1.2 км авто замд “Хасу Мегват” ХХК газар доорх шугам хоолойн засварын ажлыг гүйцэтгэжээ. Засварын хугацаанд явган хүний замыг буцаан засварлаагүйн улмаас хавар, намрын улиралд тоос шороо бужигнаж, явган хүний зам дээр жолооч нар автомашинаа байрлуулах болжээ. Энэ асуудалтай холбогдуулан  “Хасу Мегват” ХХК-д эвдэж, сүйтгэсэн явган хүний зам талбайг тус компани өөрсдийн хөрөнгөөр засварлаж, сайжруулах шаардах хуудсыг хүргүүлэхээр боллоо.

✅Мөн сансар 3-24 тоотын урд байгаа дэд станцыг хашаалж аюулгүй байдлыг хангах, явган хүний замыг хааж баригдсан хашаа, барилгыг нураах газар эзэмшигчтэй зөвшилцөж газар чөлөөлөх ажлыг зохион байгуулахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр