“ПРОКУРОР ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХ НЬ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАГДЛАА

Э.ТУНГАЛАГ
2024/04/25

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, дүүргийн Прокурорын газартай хамтран Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний харьяа 21 байгууллагын дунд “Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлгээр дүүргийн Прокурорын газрын Шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан Ахлах прокурор Б.Энэрэл Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн байгууллагын хүсэлтээр оролцох, Төрийн байгууллага нэхэмжлэгч, эсхүл хариуцагч, гуравдагч этгээдээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо прокурор оролцуулах хүсэлт гаргах, прокурор төрийн байгууллагын хүсэлтийг хүлээн авч шүүхэд нэхэмжлэл гаргах, Прокурор төр, нийтийн эрх, ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдлыг санаачилгаараа илрүүлж, төрийн байгууллагатай хамтран ажиллах агуулгын хүрээнд мэдээлэл өгч, хэлэлцүүлэг хийлээ.

Хэлэлцүүлэгт оролцсон байгууллагуудаас төр, нийтийн ашиг сонирхолд зөрчигдсөн асуудал, хохирол, хор уршиг учирсан болон бусад тулгамдсан асуудлын талаар санал хүсэлтээ хэлж, цаашид төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд Прокурорын байгууллагыг мэдээллээр хангах, иргэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар хүсэл гаргах, холбогдох нотлох баримтыг тухай бүр прокурорт хүргүүлэх тал дээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах нь” сэдэвт хэлэлцүүлэгт 21 байгууллагын 23 албан хаагчид оролцлоо.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2 цагийн өмнө
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11