СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Э.ТУНГАЛАГ
2024/10/30

✅Дүүргийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, зам тээврийн осол гэмтлийг бууруулах, хүүхэд залуучууд, эцэг эхчүүд, багш нарын замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, өөрийн бүтээлээр дамжуулан олон нийтэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сурталчлан таниулах, явган зорчигчийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор "НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ 2024" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулахаар боллоо.

Ерөнхий зохион байгуулагч: Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл
Хамтран зохион байгуулагч: Дүүргийн Боловсролын хэлтэс, Улаан загалмайн хороо

Сэдэв: “Хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь”

Оролцох төрөл, хамрах хүрээ:
ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдын дунд “ГАР ЗУРГИЙН УРАЛДААН”
ЕБС-ийн 6-8 дугаар ангийн сурагчдын дунд “ЗАХИДАЛ БИЧИХ УРАЛДААН”
ЕБС-ийн 9-12 дугаар ангийн сурагчдын дунд “ШҮЛГИЙН УРАЛДААН”

Тавигдах шаардлага: Уралдаанд оролцох бүтээл нь хүүхдийн уран сэтгэмжээр бичигдэж, зурагдсан байх ба сэтгүүл, сурах бичгээс хуулбарласан буюу бусдын тусламжаар бүтсэн бүтээлийг уралдаанд оролцуулахгүй. Бүтээлийг цаасан дээр усан будаг, гуаш, өнгийн харандаа, балын харандаа зэрэг дурын зургийн хэрэгсэл ашиглаж А3 форматын /42х59,4 см/ цаасан дээр зурах, захидал болон шүлгийг А4 цаасан дээр гараар цэвэр гаргацтай бичнэ. Бүтээлийн баруун доод өнцөгт овог нэр, аймаг, нийслэл, сум, дүүрэг, сургууль, анги, харилцах утасны дугаарыг бичнэ. Бүтээлийг ирүүлэх, хүлээн авах хугацаа, хаяг: Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны 2 давхарт 215 тоотод 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хүлээж авна. Шилдэг оролцогчдын бүтээлийг 11 сарын 22-ны өдөр үзэсгэлэн гаргаж, иргэд олон нийтэд хүргэнэ.

Шагнал урамшуулал: Ангилал тус бүрт:
1 дүгээр байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал, дурсгалын зүйл
2 дугаар байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал,дурсгалын зүйл
3 дугаар байр: Өргөмжлөл, Мөнгөн шагнал,дурсгалын зүйл

Иймд та бүхнийг "НОГООН ГЭРЭЛ ЦАГААН ШУГАМ 2024" тэмцээнд оролцохыг урьж байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр