СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ТИЙБОЛЫН СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХ ЗОРИЛГООР 20 СУРГУУЛЬ, 15 ЦЭЦЭРЛЭГТ БАГЦ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН ГАРДУУЛЛАА

Э.ТУНГАЛАГ
2024/01/29

Манай улсад анх 2019 онд Монголын Тийболын үндэсний холбоог үүсгэн байгуулж, уг спортыг хөгжүүлж эхлээд 5 жил болж байна. Энэхүү спортыг Сонгинохайрхан дүүрэгт хөгжүүлэх санал санаачлагыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Хуягбаатар миний бие гаргаж, өнөөдөр нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.

 Нээлтийн арга хэмжээнд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, Японы Токүшима муж дахь Монгол Улсын Өргөмжит консул, Монголын Тийболын үндэсний холбооны зөвлөх Каваучи Широ, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, Монголын Тийболын үндэсний холбооны ерөнхийлөгч, Азийн Тийболын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Б.Сэмжидмаа, Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга, Монголын Тийболын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч А.Баяр, Монголын Тийболын үндэсний холбооны Удирдах зөвлөлийн дарга М.Сугарсүрэн, тус дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагууд, багш нар, хүүхдүүд, эцэг, эхчүүдийн төлөөлөл оролцлоо.


    Арга хэмжээний үеэр Япон Улсын Токүшима муж дахь Монгол Улсын Өргөмжит консулын газар, Анан хотын захиргаанаас Сонгинохайрхан дүүрэгт Тийболын спортыг хөгжүүлэхэд зориулж багц хэрэглэгдэхүүнийг сургууль, цэцэрлэгийн төлөөлөлд гардууллаа.


Арга хэмжээнд мэндчилгээ дэвшүүлж дүүргийн 23, улсын 18 удаагийн аварга, Ази тивийн 1 алт, 2 мөнгөн медальт уран хөдөлгөөнт гимнастикийн өсвөрийн шигшээ “Хурд” баг үзүүлбэр үзүүлэв. Мөн Тийболын үзүүлэх тоглолтыг Японы Токушима муж дахь Монгол Улсын Өргөмжит консул, Монголын Тийболын үндэсний холбооны зөвлөх Каваучи Широ, Монголын Тийболын үндэсний холбооны ерөнхий дасгалжуулагч, улсын сургагч багш Ч.Мөнхсайхан нар дүүргийн сургууль, цэцэрлэгийн биеийн тамирын багш, арга зүйч, суралцагч хүүхдүүдтэй харилцан тоглох хэлбэрээр зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүрэгт Тийболын спортыг хөгжүүлж эхэлснээр сургагч багшийг бэлтгэн, баг бүрдүүлж дугуйлан хичээллүүлж, цаашид нийслэл төдийгүй олон улсын уралдаан тэмцээнд оролцох боломж нээгдэж байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр