СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ТИЙБОЛЫН СПОРТЫГ ХӨГЖҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/01/16

Шинэ тутам хөгжиж буй спортын нэг болох Тий-бол (Тее-суурь, Ball-бөмбөг) буюу сууриас бөмбөг цохих гэсэн нэршилтэй энэ спорт нь АНУ, Японд хөгжиж бейсбол, софтболтой дүрмийн хувьд ижил, зөөлөн бөмбөг, авсаархан цохиур хэрэглэн, бэсрэг талбайд тоглодог ажээ.

 
 

Тус спортыг Сонгинохайрхан дүүрэгт хөгжүүлэхээр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Хуягбаатар хүчин чармайлт гаргаж бэлтгэл ажлыг хангах, ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багш нарыг сургагч багшаар бэлтгэхэд дэмжин ажиллаж байна.
 Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Хуягбаатар ерөнхий боловсролын 20 сургууль, 10 цэцэрлэгийн удирдлагууд, биеийн тамирын багш нартай уулзалт зохион байгууллаа. Уулзалтын үеэр Монголын Тийболын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Мөнхсайхан Тийболын спортын талаар товч танилцуулга хийлээ.


Тийболыг 4-5, 8-10, 11-12 насны бага, өсвөр насны хүүхдүүд тоглож болдгоороо онцлогтой. Хүүхэд багачуудыг энэ спортоор хичээллүүлснээр багаар ажиллах чадварыг суулгах, мэндлэх хүндлэх ёсийг хэвшүүлэх, ёс зүйн боловсрол олгох, бие бялдрын өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэхэд бодит нөлөө үзүүлэх ач холбогдолтой юм. Одоогоор Ази тивд Япон, БНХАУ, Тайвань, Монгол улсад Тийболын спортоор хичээллэж байна.
Цаашид уг спортыг Сонгинохайрхан дүүрэгт хөгжүүлэх, нутагшуулах үүднээс эхний ээлжинд дүүргийн сургууль, цэцэрлэгүүдийн холбогдох багш, мэргжилтнүүдэд тодорхой төлөвлөгөө, хуваарийн дагуу албан ёсны сургалтыг Монголын Тийболын холбооны багш нар явуулж, баг тамирчдыг сонгон шалгаруулж, бэлтгэж эхлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх юм.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр