THE MONGOLZ ШАНХАЙ МАЖОРЫН ХОЁРДУГААР ШАТНЫ ЭХНИЙ ТОГЛОЛТДОО ДЭЛХИЙН ЧАНСААГ ТЭРГҮҮЛЭГЧ "G2 Esports"-Г ХОЖЛОО

Э.ТУНГАЛАГ
2024/12/05

1,250,000 ам.долларын шагналын сантай "Perfect World Shanghai Major 2024" тэмцээний хоёрдугаар шат буюу "Elimination Stage" эхэллээ.

Тус шатанд шалгарсан Ази-Номхон далайн бүсийн цор ганц төлөөлөл Монголын "The MongolZ" эхний тоглолтоо дэлхийн чансааг тэргүүлэгч "G2 Esports"-той хийж Inferno-д 13-10 харьцаагаар хожлоо. Монгол залуусын өөртөө итгэлтэй, тайван байдлыг тайлбарлагч нар бахдаж байсан бөгөөд энэ тэмцээнд түрүүлэх магадлалтай баг гэдгээ дахин баталлаа.

Ийнхүү тэд 1-0 амжилттай болсон ба өнөөдөр үдээс хойш дахин нэг удаагийн Bo1 тоглолтыг хийнэ.

G2 Esports Европын урьдчилсан шатнаас шууд Elimination Stage-д тоглох эрхээ авсан бол The MongolZ нэгдүгээр буюу Opening Stage шатанд гурав хожиж шалгарсан юм.

Хоёр баг энэ оны долоодугаар сард "Esports World Cup 2024" тэмцээний хүрээнд учраа таарахад Януш "Snax" Погорцелски ахлагчтай Европын баг 2-0 (Inferno 16-13, Ancient 13-11) харьцаагаар хожиж байв.

Elimination Stage-д Европын урьдчилсан шатнаас шууд эрхээ авсан найман баг болон Opening Stage-ээс эрхээ авсан найм нийт 16 баг оролцож байна. Тэднээс хамгийн түрүүнд гурав хожсон найман баг playoffs-т шалгарах бол гурав хожигдсон найман баг тэмцээнийг орхино.

Дараагийн шатанд шалгарах болон хэн хасагдахыг шийдэх тоглолтууд Bo3 журмаар болох ба бусад тоглолтууд Bo1 журмаар болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр