БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦЭРГИЙН ДЭГЛЭМ ТОГТООХ ЗАРИЛГАА ЦУЦЛАВ

Э.ТУНГАЛАГ
2024/12/04

Өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 3-ны орой БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёль цэргийн  онц байдал зарлаж буйгаа мэдэгдсэн ч хэдэн цагийн дараа уг шийдвэрээ цуцалжээ.

Түүнийг ийм шийдвэр гаргасны дараа Үндэсний ассамблейн 190 гишүүн шийдвэрийг нь хориглох санал хураалт явуулсан.

Улмаар Ерөнхийлөгч Юн "Цэргийн онц байдал зарласан шалтгаан нь төрийн эсрэг үйл ажиллагаа явуулж, чөлөөт ардчиллын дэг журмыг зөрчих гэсэн эсрэг хүчнүүдээс улс орноо аврах арга хэмжээ байсан. 

Гэхдээ цэргийн дэглэмийг цуцлах Үндэсний Ассамблейн шаардлагын дагуу цэргүүдийг эргүүлэн татаж байна” хэмээн мэдэгджээ.


БНСУ-ын Ерөнхийлөгчийн гаргасан шийдвэрийг сөрөг хүчнээс гадна эрх баригч нам ч буруу гэж үзэн хориглоно гэдгээ мэдэгдэж байсан. 

Энэ явдлын дараа Ерөнхийлөгчийг огцруулах хүсэлтэй байгаагаа сөрөг хүчний Ардчилсан намаас мэдэгдээд байна. 

Мөн БНСУ-ын хамгийн том буюу нэг сая гаруй гишүүнтэй үйлдвэрчний эвлэлийн холбоо Ерөнхийлөгчийг огцортол ажил хаялт зарлахыг гишүүддээ уриалж байгаа аж.

Түүнчлэн цэргийн онц байдал зарлах зарлиг гаргасны дараа олон зуун хүн Үндэсний Ассамблейн гадаа цугларч, эсэргүүцэл зарласан бөгөөд цуцлах шийдвэрийг баяр хөөртэйгөөр хүлээж авчээ. 

Цэргийн онц байдал нь яаралтай үед цэргийн удирдлагад шилжиж, иргэний эрхийг түдгэлзүүлэх юм. Өмнөд Солонгост 1987 оноос хойш ийм дэглэмд шилжих шийдвэр гарч байгаагүй. 

Эх сурвалж: Yonhap



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр