“АНХДУГААР ҮНДСЭН ХУУЛИЙН МӨН ЧАНАР, АГУУЛГА, АЧ ХОЛБОГДОЛ” СЭДВЭЭР УЛС ОРОН ДАЯАР ХИЧЭЭЛ ЗААЖ БАЙНА

Э.ТУНГАЛАГ
2024/11/25

Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.

Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм. Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.

Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын  үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана. Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.

Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна  Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна. Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… Өчигдөр
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… Өчигдөр
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11