ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ АМИА АЛДСАН ХҮҮГ ХАХАЖ НАС БАРСАН ГЭГДЭЖ БАЙСАН Ч ШҮҮХ ЭМНЭЛГИЙН ДҮГНЭЛТ ''ЗҮРХ НЬ ХААГДСАН'' ГЭЖ ГАРЧЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/11/22

Сонгинохайрхан дүүрэгт байрлах цэцэрлэгт хүмүүжиж байсан нэг ой 2 сартай хүү өнгөрсөн аравдугаар сарын 28 /2024.10.28/-ны өдөр цэцэрлэг дээрээ нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

Улмаар холбогдох хуулийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж, ар гэрийнхэн нь Шүүхийн эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байсан юм. Учир нь хүүг цэцэрлэг дээрээ байхдаа хахаж, нас барсан байж болзошгүй гэж байсан юм.  Тэгвэл цэцэрлэг дээрээ амиа алдсан хүүгийн шүүхийн эмнэлгийн дүгнэлт гарсан бөгөөд ингэхдээ хүүг хахаж бус "зүрх нь хаагдаж амь насаа алдсан" гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан талаар талийгаач хүүгийн ээж Д.Нандинболор мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Миний хүү түргэн тусламжаар эмнэлэг дээр очихдоо нас барсан байдалтай очсон байсан. Гэтэл багш нь манай ар гэр рүү залгаад "Хоолоо идээд унтсан байхад нь би өлгийдөөд унтуулсан" гэж ярьсан. Харин надад "бие нь муудаад гэж ярьсан" байдаг. Шүүх шинжилгээний дүгнэлт нь 21 хоногийн дараа гарахдаа "Хатгаа нь хүндрээд элэг, бөөрний үрэвсэл болж зүрх нь хаагдсан" гэх дүгнэлт гарсан. Миний хүү ханиадтай байсан нь үнэн. Гэхдээ хатгаа болоогүй, эрүүл хүүхэд байсан. Гэтэл өнөөдөр шүүх эмнэлгийн дүгнэлт ингэж гарч байгаатай санал нийлэхгүй, гомдолтой байна. Хүүхэд амь насаа алдсан байхад өнөөдөр хэн ч хариуцлага хүлээхгүй, багш нар нь эрх чөлөөтэй явж байгаад нь гахаж, харамсаж байна. Бид гомдолтой байна" гэлээ. 

Эх сурвалж: isee.mn 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
COP17: 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татах хамтын … 2026/08/23
COP17: “БАЙГАЛЬД СУУРИЛСАН ШИЙДЭЛ БҮХИЙ ТОГТВОРТОЙ ДЭД БҮТЭЦ" СЭДЭВТ Х… 2026/08/23
ТАРВАГАН ТАХАЛ ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖЛЫГ ЗОХИ… 2026/08/19
ЦАХИМ ОРЧИН ДАХЬ ЗАЛИЛАНГААС ИРГЭДИЙГ СЭРЭМЖЛҮҮЛЖ БАЙНА 2026/08/19
Ерөнхий сайд Н.Учрал: COP17 бол өмнөх шийдвэр, тунхаглалыг давтах бус,… 2026/08/18
COP17: Өнөөдөр олон нийтэд зориулсан Ногоон бүс нээлтээ хийнэ 2026/08/18
“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоо… 2026/08/17
КОП17-ын үеийн зам тээврийн зохицуулалттай холбоотойгоор иргэн та юу м… 2026/08/16
ҮЕР, УСНЫ АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХИЙГ АНХААРУУЛЖ БАЙНА 2026/07/09
ГУДАМЖ ТАЛБАЙД ҮЙЛДЭГДЭХ ГЭМТ, ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЯНУ… 2026/06/29
Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсээс анхаару… 2026/06/10
ҮЕРИЙН ЭРСДЭЛТ БҮСҮҮДЭД СУДАЛГАА ХИЙЖ БАЙНА 2026/06/09
“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ-2026” ТЭМЦЭЭН СХД-Т ЗОХИОН БАЙГУУЛАГДЛА… 2026/05/29
Парламент скүүтэр, мопед мэт асуудлаа иргэдийн хурал, нутгийн өөрөө уд… 2026/05/29
АЮУЛГҮЙ ГУДАМЖ АЯНЫГ ЗАРЛАЖ, ЭРГҮҮЛ ХЯНАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА 2026/05/20
"Дээрэмдэх" төрлийн гэмт хэрэг нэмэгдсэн талаар анхаарууллаа 2026/05/11
ТӨГСӨХ АНГИЙН СУРАГЧИДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/05/06
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05