УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРААС 11-Р САРЫН 26-НД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛАМЖЛАЛТ “БИТҮҮ ШӨЛ” ХИЙЖ ИДЭХИЙГ УРИАЛЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/11/22

Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн 11-р сарыэ 26-ны өдөр тохионо.

Анхдугаар Үндсэн хуулийн түүхэн ач холбогдлыг сурталчлах, Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг олон нийтэд тайлбарлан таниулах чиглэлээр олон ажил хийхээр төлөвлөжээ. Үүний нэг нь энэ өдрийг бүх нийтээр тэмдэглэх баярын уур амьсгал бүрдүүлж, монгол айл өрх бүр үндэсний бахархлаа илэрхийлсэн уламжлалт хоол, зоогийг гэртээ хийж хүртэхийг уриалж, энэ түүхэн баярын ширээний гол зоогийг “Битүү шөл” байх нь зүйтэй хэмээн УИХ-ын Тамгын газраас уриалж, Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргалд албан бичиг хүргүүлсэн байна.

Уг албан бичигт энэ уриалгыг эрчимжүүлэхэд дэмжлэг үзүүлж, 11-р сарын 26-ны  өдөр улсын хэмжээнд ерөнхий боловсролын бүх сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гэрийн даалгаварт гэр бүлээрээ “битүү шөл” хийх идэх даалгавар өгөх мэдээллийг хүргэхийг салбарын яамнаас хүссэн байна. Энэ албан бичгийг 2024 оны 11-р сарын 15-нд гаргажээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр