Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙГ АЛДАГДАЛГҮЙ БАТЛАВАЛ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДААСАА УХАРЧ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД ЦАРЦАНА

admin@Rec.mn
2024/11/20

Ерөнхийлөгч 2025 оны төсөвт бүхэлд нь хориг тавиад байна. УИХ дээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхийг ирэх өдрүүдийн чуулганаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

Энэ талаар сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ.

САНГИЙН САЙД Б.ЖАВХЛАН:

Засгийн газраас төсвийн тооцооллоо эргэн харна. Төсөв 2 хувийн алдагдалтай байгаа. Мөн хэд хэдэн анхаарах зүйл байгаа. Төсвийг алдагдалгүй батлахын тулд үйл ажиллаагаагаа танах, хөрөнгө оруулалтууды царцаах болж байна.

Энэ жил хуулийн дагуу 60-70 хувийн урсгал зардал нэмэгдсэн. Гэхдээ энэ бүгдийг эргэж харах нөхцөл байдлууд үүслээ.

Гадаад томилолтын зардал, Соёлын яамны ваучир зэргийн дүнгүүд алдагдалгүй төсвийг батлахад хувь хэмжээний хувьд маш бага байгаа. Гэвч хасагдаж таарх байх.

Мөн алдагдалгүй төсөв батлахын тулд  Засгийн газрын үйл ажиллагаа талдаа нилээн таналт хийх шаардлага гарч ирнэ. Засгийн газар үүнд бэлтгэлтэй байгаа төдийгүй тооцооллуудаа аль хэдийн хийсэн.

Салбар салбарын хуулинд орсон өөрчлөлт, УИХ-ын гишүүдийн өргөн барьсан шууд нэмэгдэж байгаа зардлыг эргэж харна. Өөрөөр хэлбэл, салбар салбарын амбицыг дагасан зардлыг танаж багасгана гэсэн үг.

Түүнчлэн ирэх жил шинээр хийгдэх 1.7 их наядын хөрөнгө оруулалтуудыг эрэмбэлнэ. 50  хувь нь хасагдах байх. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний бүтээн байгууллатын асуудал тэр хэмжээгээр шингэрнэ. Хүрэх зорилтын хугацаа тэр хэмжээгээр уртасна гэсэн үг. Нэг хүнд ноогдох үндэсний орлого энэ 4 жил ухарна. Хөгжлийн зорилтууд дээрээ хойшлох сонголт хийж байна гэж ойлгох хэрэгтэй.

Жишээ нь, Дархан-Алтанбулагийн зам буюу Евроазийг холбосон Монгол Улсын төсөвт өртөгөөр явж байгаа гадаад худалдааны маш том ачаалал авдаг магистрал зам. Энэ мэт замын ажлуудыг эрэмбэлж хойшлуулах сонголт хийгдэнэ. Цаашлаад Бүсчилсэн хөгжлийн зорилтын дагуу хийж байгаа аймгуудруу хийх ажил орон зайн хувьд багасч орж ирнэ.

Төсвийн нэг төгрөгийн зарлага ч иргэдийн хэрэглээн дээр л очно. Гуанз, бензин гэх мэт. Энэ бүхэн хумигдана. Төсвөөр дамжиж хийгдэх бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт бүгдл хумигдана.

Хамгийн сүүлд урсгал зардлыг танах асуудал яригдана. Нийтдээ 2.1 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зардал танаж байж алдагдалгүй төсөв батална.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр