ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙН ДАРГА НАР ӨӨРСДӨДӨӨ 970 САЯ ТӨГРӨГИЙН УРАМШУУЛАЛ ОЛГОЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/11/13

Өнөөдөр Засгийн газар хуралдсан. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал төрийн өмчит компаниудад хийсэн аудитын тайланг танилцуулав. Тэрээр

-Төрийн өмчит компаниудын 5 нь л ашигтай, бусад нь ашиггүй ажиллаж байна. Хууль дүрмийн мөрдөлт хангалтгүй, тооцоолоогүй зардал гаргадаг, засаглал нь хангалтгүй байна. Тэгсэн атлаа үр дүнгийн урамшуулал авчээ. Тодруулбал, төрийн өмчийн, алдагдалтай ажилладаг есөн компанийн дарга нар өөрсдөдөө 970 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал цалин гэж олгожээ.

Мөн төрийн өмчийн компаниуд дур мэдэн огт төлөвлөөгүй, юу нь мэдэгдэхгүй 158 ажилд төсвийн 300 тэрбум төгрөг үрэн таран хийсэн. Цаашид үүнийг зогсооно. Төр ямар салбарт бизнес хийхээ хувийн хэвшлийнхэнд ил тод мэдээлдэг болно.

Төр бодлого гаргаж, өөрөө хэрэгжүүлж, өөрөө зохицуулж байна. Үүнийг өөрчилнө. Төрийн өмчит, орон нутгийн өмчит, төрийн оролцоотой гэх мэт олон статустай компаниуд бий. Эдгээрийг хууль баталж, цэгцэлнэ. Зарим компани ТУЗ байна. Ингэхээр гүйцэтгэх багт хяналт тавих механизмгүйгээр ажиллаж иржээ. Цаашид тухайн компани ашигтай ажилласан тохиолдолд л үр дүнгийн урамшуулал авдаг байх нь зөв. Төрийн компаниуд нийт 22 тэрбум төгрөгийн өр төлбөртэй болсон.

ЗГХЭГ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, яамд төрийн өмчит компаниудыг удирдлагаар хангаж байна.  Үүнийг ч цэгцэлж, төрийн өмчит ААН-үүдийг нээлттэй ХК болгож, ашиггүй ажилласаар байвал татан буулгахаас өөр аргагүй. Зардал нь өндөр байхад л цалин, орон тоогоо нэмсээр байна. Төсвөөс гадуурх хяналтгүй байдал газар авсан тул засах шаардлагатай.  

Төрийн байгууллага бүр хуулийн хэлтэстэй, маркетингийн газартай байх албагүй. Эдгээр үйлчилгээг аутсорсингоор авч болно. Шинэ хуульд төр ямар ажил үйлчилгээ эрхлэхийг ч заана. Ингэхээр хувийн хэвшлийнхэнд олон зүйл ил тод, ойлгомжтой болно. ТҮК төрийн өмчит компаниудаас илүү нэр хүндтэй болжээ. Олон нийтийн дунд төрийн компаниуд ихээхэн нэр хүндгүй болжээ.

Хамгийн ойрын хугацаанд хийх ажил бол төрийн өмчит компаниудад хөндлөнгийн аудит оруулж, бүх мэдээллийг ил болгоно. ТУЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулна, компанийн тухайн хуулиар тайлангаа ил тод тавьдаг болно. Ашиг олох зорилгоор ажиллаж байгаа л бол төрийн өмчтэй байсан ч Компанийн тухай хуулийг мөрдөх нь зөв.

Одоо байгаа хуульд зааснаар төр стратегийн зургаан салбарт үйл ажиллагаа явуулахаар байна. Тэгэхээр энэ хүрээнд л төрийн өмчит компаниуд ажиллана. Энэ бодлогоо Засгийн газар таван жил тутамд зарлаж явна. Бид Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын дэмжлэг тусламжаар энэ хуулийн төслийг боловсруулна.  Мө зөвлөх үйлчилгээг хэд хэдэн компаниас авч байна гэв.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр