ДОПИНГ ИЛЭРСЭН Б.ЧИНЗОРИГИЙН “ХАНЖОУ 2022” НААДМААС ХҮРТСЭН БҮХ АМЖИЛТЫГ НЬ ЦУЦАЛЖ, МЕДАЛЬ, ШАГНАЛ, ОНООГ ХУРААН АВЧЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/11/13

БНХАУ-ын Үндэсний олимпын хороо болон “Ханжоу 2022” Азийн наадмыг зохион байгуулах хорооны саналаар “Харбин 2025” Азийн IX өвлийн наадмыг 2025 оны хоёрдугаар сарын 7-14 /2025.02.07-14/-нд зохион байгуулахаар болсон билээ.

Тус наадамд манай улсаас тэшүүр, шорт трейк, уран гулгалт, хоккей, керлинг, цана, уулын цана, снөүборд, биатлоны төрөлд нийт 70 гаруй тамирчид оролцох юм. Үүнтэй холбоотойгоор Монголын Үндэсний Допингийн эсрэг байгууллага тамирчдаас допингийн шинжилгээ авч эхэлсэн гэдгийг эх сурвалж мэдээллээ. Учир нь БНХАУ-ын Ханжоу хотод болсон “Ханжоу 2022” Азийн зуны спортын наадмаас алтан медаль хүртсэн Б.Чинзоригоос s1 бүлгийн анаболик стериод болох метандионы метаболит илэрч, энэ нь асуудал дагуулсан байдаг.

Тэгвэл “Ханжоу 2022” наадмаас алтан медаль хүртсэн Б.Чинзоригоос допинг илэрсэн нь батлагдсан тул Азийн Олимпын Хорооноос Б.Чинзоригийн “Ханжоу 2022” наадмаас хүртсэн бүх амжилтыг нь цуцалсан байна.

Тодруулбал,  Б.Чинзоригийн тус наадмаас хүрсэн алтан медаль болон оноо, шагналыг нь хүчингүй болгож, хураажээ. Мөн тус хорооноос үүнтэй холбоотойгоор Б.Чинзоригийн тэмцээн уралдаанд оролцох эрхийг хасах зэрэг шийтгэл оногдуулах асуудлаар Олон улсын боксын холбоонд хандсан гэх мэдээлэл байгаа юм.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Олон улсын боксын холбооноос тухайн тамирчны тэмцээн уралдаанд оролцох эрхийг дөрвөн жилээр хассан байж магадгүй байгаа бөгөөд энэ талаарх мэдээллийг нууцалж байгаа аж.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ Өчигдөр