Монгол Улсын 2025 оны төсвийн төслийн гурав дахь хэлэлцүүлэг өчигдөр /2024.11.05/ эхэлсэн. Харин хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номингийн багцад 18.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий "Соёлын эрхийн бичиг"-ийн төсөв багтсан нь УИХ-ын зарим гишүүд болон иргэдээс багагүй шүүмжлэл хүртсэн билээ.
ТЭГВЭЛ СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН :
-Хэд хоног сэтгэл сэргэтэл сайхан балбууллаа. Номхон тэмээ ноолоход амар гэж юм л бол соёл, спортын салбарыг хэн дуртай нь ад үздэг байж таарахгүй. Хариуцсан салбараа цээжээрээ хамгаална. Монгол соёлын дархлаа, хүүхдийн хөгжлийн төлөө бол насаараа балбуулсан ч харамсахгүй хэмээн байр сууриа илэрхийлжээ.