Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 5-нд АНУ-ын NCAA (National Collegiate Athletic Association буюу Оюутны спортын үндэсний холбоо) -ны дээд буюу I дивизионы сагсанбөмбөгийн лигийн тэмцээний 2024-2025 улирлын тоглолт эхэллээ.
Шаравжамцын Энхийн-Од NCAA-ны нэгдүгээр дивизионд тоглосон анхны Монголын тамирчин. Гурав дахь жилдээ ийн тоглохдоо Ютагийн Их сургуулийн "Utah ubes" багт хүчин зүтгэх гэж байна. Тэрбээр энэ улирлын анхны тоглолтоо "Alcorn state braves" багийн эсрэг хийж 100:59 харьцаатайгаар хожлоо.