"КАРАОКЕД СУУЛГАСАНГҮЙ" ХЭМЭЭН АГСАРЧ НӨХӨР ЛҮҮГЭЭ ЗААЗУУР ШИДЭЖ ТӨРСӨН АХЫГАА ХУТГАЛЖ ХӨНӨӨЖЭЭ

Э.ТУНГАЛАГ
2024/11/04

28 настай эмэгтэй О.З… нь 2024 оны 4-р сарын 11-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн … тоотод байрлах гэртээ нөхөр С.С-тай “найз нөхөдтэй суулгасангүй” гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүн рүү заазуур шидэж баруун ташаанд шарх бүхий гэмтэл учруулж, мөн дээрх маргааныг зогсоох гэж байсан төрсөн ах О.Б-н зүүн цээжин тус газар хутгалж, хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Болсон явдлын талаар нөхөр нь ийн мэдүүлжээ.

“…Гэрт ирэхэд эхнэр зөрөөд яарсан байдалтай хам хум, хувцсаа өмсөөд л гарахаар нь асуухад би гарчихаад ирье гэсэн. Утсаар орхиод гарсан байхаар нь утсаар нь ажлын газрын хүн рүү залгахад аваагүй. Хэсэг хугацааны дараа дахиад залгахад эхнэр “ямар ядаргаатай юм бэ, би ажлынхантайгаа караокед суух гэж байна” гээд утсаа тасалсан. Тэгэхээр нь эрэгтэй захирлын утас руу нь “Наад нэг юм аа явуулаач” гэсэн мессеж бичихэд хариу ирүүлэхгүй болохоор нь залгахад авахгүй таслаад байсан. Дараа нь “Отгон” гэсэн хаягтай фейсбүүк чатнаас эхнэр залгаад “30 минут караокед суучихаад очъё” гэхээр нь “юу яриад байгаа юм өдөржингөө алга болчихоод хоёр хүүхэдтэйгээ ч байхгүй, хаяад гараад явчих юм” гэхэд чатаа тасалсан. Хэсэг байснаа эргэж залгаад “ах О.Б-г дуудсан, очоод чамтай жинхэнэ алалцана” гэсэн. 30-40 минутын дараа эхнэр талийгч ахын хамтаар орж ирээд “одоо чамтай алалцана” гээд толгой, нүүргүй гараараа цохиж утасны цэнэглэгчээр ороолгосон. Тэгснээ хутга барьж аваад ална гээд дайрахаар нь бага хүүгээ аваад гэрээс зугтаж гарахад араас заазуур авч шидээд хэвлийн тус газар онож шархнаас цус гоожсон. Эргээд харахад талийгч ах гэрийн гаднаас хаалганы дээд хэсгээс хоёр гараараа барьчихсан эхнэрийг гэрээс гаргахгүй гээд хориглосон байдалтай байхад урдаас нь баруун гараараа хэвлийн хэсэг рүү нэг удаа хутгалсан. Талийгч ах хашааны үүдэнд гараад л унахаар нь гүйж очоод сэгсэрч үзэхэд хутгалсан хэсгээс нь цус гарч хувцас нь цус болж байсан. Талийгч ах О.Б сэхээнд эмчилгээ хийлгэж байгаад өөд болсон …”

Шүүгдэгчийн ажлын газрынхан ийн мэдүүлжээ.

“… Тэр өдөр 21 цагийн үед ажлаасаа тараад ажлаараа караоке орьё гээд 50/100 нэртэй газар захиалга өгсөн. О.З руу залгаж “чи яах юм” гэхэд “тэгье, захын урд Сод монгол нэртэй клонкийн урд ирээд залга” гэсэн. Очоод залгахад гарч ирсэн. Бид караокены зүг дөнгөж хөдлөөд явж байтал миний утсанд дуудлага ирсэн. Харахад О.З-ын дугаар байсан. Би О.З-д хэлэхэд тоохгүй байсан. Караокед ирэхэд нөхөр нь миний дугаар луу тасралтгүй залгасан тул О.З сүүлдээ аргагүй авсан. Өрөөнд болон коридорт нөхөртэйгээ яриад л байсан. Би утсаа аваад нэг харахад миний утсаар О.З өөрийнхөө дугаарыг блоклосон байсан. Тэгтэл нөхөр нь захирал Э.Ө руу залгаж эхэлсэн. Бас захирлын нөхөр Зоригоо ах руу залгаж уурлаж ярьсан байсан. Э.Ө захирал О.З-ын нөхөртэй нь утсаар ярьсан боловч өөдөөс нь хэл амаар доромжлоод байсан тул “миний дүү одоо харьж нөхөртэйгээ учраа ол” гэсэн. О.З гэртээ харихаар болж төрсөн ах руугаа залгаж дуудсан. Ахынхаа машинд суухдаа “ажлынхантайгаа хамт байхад цаадах чинь над руу тасралтгүй залгаад намайг онигоо болголоо, захирал хүртэл ярьж байхад өөдөөс нь уурлаж байна” гэх зүйлийг хэлж байсан…”

Шүүгдэгч ийн мэдүүлжээ.

“… Би 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр гадуур пиво уусан. Гадуур явж байхад нөхөр С.С есөн шидээр хэлээд байхаар нь утсаар хэрэлдсэн. Тэгээд гэртээ 23 цаг өнгөрч байхад би ах О.Б-гаар гэртээ хүргүүлж очсон. Гэртээ ороод нөхрийн утсыг авч шидээд, гартаа тааралдсан бүхнийг авч шидсэн. Нөхөр С.С намайг алгадсанд би уур хүрээд хутга бариад алаад хаячихъя гэсэн. Тэгээд би заазуур, хутга барьж шидэхэд нөхрийн ташаанд оносон. Ах О.Б нөхрийг өмөөрөөд миний шанаа руу цохиод авахад аав салгасан. Энийгээ өмөөрч байдаг гээд тоосго авч ах руу шидсэн. Би гэр дотроос гадаа зогсож байгаа О.Б ахыг хутгалсан …” Шүүх агсан эмэгтэйд 5,6 жилийн хорих ял оноожээ.

Эх сурвалж: ivoice.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ДЭМЖЛЭЭ 2024/11/22
НАМЫН БҮЛГҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХҮЛЭЭН АВЛАА 2024/11/22
ЕРӨНХИЙЛӨГЧ ЭНХИЙГ САХИУЛАГЧДАД ОДОН, МЕДАЛЬ ГАРДУУЛЛАА 2024/11/22
ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТЫГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВӨӨС ЭХЛҮҮЛЛЭЭ 2024/11/22
ЦЭЦЭРЛЭГ ДЭЭРЭЭ АМИА АЛДСАН ХҮҮГ ХАХАЖ НАС БАРСАН ГЭГДЭЖ БАЙСАН Ч ШҮҮХ… 2024/11/22
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙН 200 ОРТОЙ ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРОХОД БЭЛЭН … 2024/11/22
УИХ-ЫН ТАМГЫН ГАЗРААС 11-Р САРЫН 26-НД ГЭР БҮЛЭЭРЭЭ УЛАМЖЛАЛТ “БИТҮҮ … 2024/11/22
НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ 760 ИРГЭНИЙ МЭДҮҮЛГИЙГ ХЯНАН ШАЛГАВ 2024/11/22
П.САЙНЗОРИГ: ШҮҮХЭЭС Т.ЧИМГЭЭ, Б.СОДНОМДАРЖАА НАРЫГ С.ЗОРИГИЙН АМЬ НАС… 2024/11/21
Н.НОМТОЙБАЯР: Ц.ДАВААСҮРЭНГ ТБХ-НЫ ДАРГААС “ЗАЙЛУУЛ“ ГЭДЭГ ШААРДЛАГЫГ … 2024/11/21
“ЭРДЭНЭС МОНГОЛ” НЭГДЭЛД ХЭРЭГЖИХ ДАРААГИЙН РЕФОРМЫГ ДЭМЖЛЭЭ 2024/11/20
ЦЕГ: ХОГИЙН ЦЭГ ДЭЭР ХАЯСАН ГЭРЧИЛГЭЭГ ШАЛГАЖ БАЙНА 2024/11/20
Б.ЖАВХЛАН: ТӨСВИЙГ АЛДАГДАЛГҮЙ БАТЛАВАЛ ХӨГЖЛИЙН ЗОРИЛТУУДААСАА УХАРЧ,… 2024/11/20
Д.АМАРБАЯСГАЛАН: МИНИЙ ГЭР БҮЛ, ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭДҮҮДИЙН ХӨРӨНГӨ ОР… 2024/11/20
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ Т… 2024/11/20
УЛААНБААТАРЫН АНХНЫ ДАГУУЛ ХОТ ШИНЭ ЗУУНМОД ХОТЫГ БҮТЭЭН БАЙГУУЛНА 2024/11/20
ЮҮТҮБЭР Б.ТҮШИГ НЭГ САЯ ДАГАГЧТАЙ БОЛЖ, "ЗҮРХ МАРТАХГҮЙ" ТӨСӨЛД САЯ ТӨ… 2024/11/20
ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ХҮҮХДИЙН ӨДӨР 2024/11/20
ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ЭХНИЙ ЧИГЛЭЛИЙГ ИРЭХ ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛНА 2024/11/19
Г.ЗАНАБАЗАР, ЛЕНАРДО ДА ВИНЧИ НАРЫН БҮТЭЭЛИЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН ДЭЛГ… 2024/11/19
АВТОМАШИНЫ ДУГААР ХАДГАЛАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖИЛИЙН ХУРААМЖ 20 МЯНГАН ТӨГРӨ… 2024/11/19
ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙСАН ХЯТАДЫН ИРГЭНИЙГ БАРИВЧИЛЖ, АЛБАДАН ГАРГАЛАА 2024/11/19
ПАУЭРЛИФТИНГИЙН ТАМИРЧИН С.МӨНХЗУЛ ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2024/11/19
ГУРВАН ЧИГЛЭЛД ШӨНИЙН АВТОБУС ЯВЖ БАЙНА 2024/11/18
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН “АНХААРЪЯ” АЯН ЭХЭЛЛЭЭ 2024/11/18