"ААН-ҮҮДИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАРИФЫГ ЖИГД НЭМЭГДҮҮЛНЭ"

Э.ТУНГАЛАГ
2024/10/31

Эрчим хүчний зохицуулах хорооноос цахилгаан, дулааны үнийн нэмэгдлийг ямар байдлаар хийхээ өргөн хүрээнд судалж, олон хувилбараар тооцоолол хийжээ. Тус хорооны дарга Э.Түвшинчулуун эрчим хүчний салбарт хийж буй үнэ тарифын шинэчлэлийн талаар өнгөрсөн мягмар гарагт /2024.10.29/ мэдээлэл өгсөн.  Эрчим хүчний үнэ тарифыг Улаанбаатар хот болон хөдөө орон нутаг, ААН-үүдийг тус тусад нь авч үзэж судалж, тариф тогтоох юм.  Урьдчилсан байдлаар хийсэн тооцоо, судалгаандаа үндэслэн боломжит нэг хувилбарыг танилцуулсан ба уг хувилбар нь ЭХЗХ-ны албан ёсны шийдвэр болж хараахан гараагүй байгааг тэрбээр танилцуулгынхаа өмнө онцолсон.

-ААН-үүдийн эрчим хүчний хэрэглээний үнэ тарифт ямар өөрчлөлт оруулахаар талаар, -Эрчим хүчний зохицуулах байгууллага үүссэн 2002 оноос хойш үнэ тариф нийт 12 удаа өөрчлөгдсөн. 2022 онд ковидын дараах эдийн засгийн хүнд нөхцөлд, компаниудын орлого сайнгүй байсан ч бид ААН-үүдийн тарифыг нэмэхээс аргагүй байв. Харин айл өрхийн тарифыг нэмэлгүй хэвээр үлдээсэн.

2022 онд ААН-үүдэд хэрэглээнээс хамаарч 5000кВт/цаг хүртэлх хэрэглээтэйг 14 хувиар, 5000-аас дээшхийг 28 хувиар, уул уурхайн салбарынхны тарифыг 38 хувиар нэмсэн. Одоо бол ААН-үүдийн хэрэглээнд 5000кВт/цаг гэсэн босго тавихгүй үнэ тарифыг жигд нэмэгдүүлж байна. Бид эрчим хүчний үнэ тарифыг үйлдвэрлэсэн өртөгт нь хүргэх гол зорилго тавьж байна. Ямар ч ашиг тооцоогүй гэв.

Эх сурвалж: gogo.mn 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
​Сүхбаатар дүүргийн 11, 12, 13, 16, 17, 18, 19 ДҮГЭЭР ХОРООНД ЖАЙКА О… 2025/09/30
Сүхбаатар дүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртгэ… 2025/09/22
Сүхбаатар дүүргийн шилдэг стартап шалгаруулах 2025 оны уралдааны бүртг… 2025/09/22
НИЙТИЙН АЖ АХУЙН САЛБАРЫНХАНД ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН … 2025/09/19
​ ЖАЙКА ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛ… 2025/09/16
​ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР 2025 ОН "УР ЧАДВАРЫН ЦАХИМ СУРГА… 2025/09/08
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ТАНХИМЫН МЭРГЭЖЛИЙН… 2025/09/06
​ Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын 2026 оны төсвийн тө… 2025/08/05
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цахим зөвлөгөөни… 2025/07/07
АРДЧИЛСАН ҮНЭТ ЗҮЙЛСИЙГ ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХЭД МОНГОЛ УЛСЫН ГҮЙЦЭТГЭХ ҮҮ… 2025/07/01
ЦЕГ: ХОЛИМОГ ТУЛААНЧ Г.ЧИНЗОРИГИЙГ ЦАГДАН ХОРЬСОН 2025/06/30
МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛСЭН ХЭРГ… 2025/06/17
А.БАЙГАЛ: МОНГОЛ ХҮН БҮР ХУЛСАН ШҮЛТЛЭГ ДАВСЫГ ХЭРЭГЛЭСНЭЭР ХОРТ ХАВДР… 2025/06/17
ВЬЕТНАМ УЛСАД СУУГАА ИРГЭДИЙН АНХААРАЛД 2025/06/10
УЗ: Г.ЗАНДАНШАТАРЫГ ЕРӨНХИЙ САЙДАД НЭР ДЭВШҮҮЛЛЭЭ 2025/06/09
ЗӨВЛӨН ТУСЛАХ АЖИЛ ХИЙГДЛЭЭ 2025/05/30
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
Японы Жайка олон улсын байгууллагаас ''Ажил'' турших хөтөлбөр хэрэгжүү… 2025/05/27
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
өдөрлөгөөр иргэд та бүхэн өөрт хэрэгтэй Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн ха… 2025/05/14
АВЛИГЫН ШАЛТГААН, НӨХЦӨЛ ХОР ХӨНӨӨЛ 2025/05/08
Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл … 2025/05/02
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11