Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог. Тэгвэл энэ оны гуравдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг энэ сарын 29-нд буюу өнөөдрөөс эхлэн иргэдийн дансанд шилжүүлж эхлэх ажээ.
Өмнөх улиралд 1.2 сая гаруй иргэнд 84.6 тэрбум төгрөг буцаан олгосон байна. Харин энэ удаад 1 сая 200 гаруй иргэнд 91 тэрбум төгрөгийг олгох аж.