ХОГ ХАЯГДАЛ АНГИЛАН ЯЛГАХ ОЛИМПОД 15 СУРГУУЛИЙН 25 МЯНГА ОРЧИМ СУРАГЧИЙГ ХАМРУУЛНА

Э.ТУНГАЛАГ
2024/10/28

“SWITCH-Asia ба Төв Ази II” хөтөлбөрийн хүрээнд Европын холбооноос санхүүжүүлж буй “Улаанбаатар хотын байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R дадал буюу 3R4UB” төслийн хүрээнд зохион байгуулагдах боловсролын хөтөлбөр болон хог хаягдал ангилан ялгах олимпын нээлтийн арга хэмжээ  СХД-ийн Хүүхэд залуучуудын театрт зохион байгууллагдлаа.

3R4UB төслийг Итали улсын Үндэсний судалгааны зөвлөл, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, БОУАӨЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв болон Итали улсын “Метеллиа сервизи” ХХК гэсэн 4 байгуулага түншлэлийн гэрээ байгуулан хамтран хэрэгжүүлж байна. Нээлтийн арга хэмжээнд төслийн түнш 4 байгууллага, хог хаягдлын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд болон СХД-ийн 15 сургуулийн төлөөллүүд оролцлоо.

Арга хэмжээг нээж Италийн үндэсний судалгааны зөвлөлийн хамтын ажиллагаа  хариуцсан зөвлөх Люшо Трифилэтти үг хэлэв. Нээлтийн үгэндээ "энэ цаг бол төслийн хамгийн чухал цаг үе" гэдгийг онцлон дурдав. Төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 15 сургуулийн 25000 орчим сурагчдыг хамруулан боловсролын хөтөлбөр болон хог хаягдал ангилан ялгах олимп арга хэмжээг 4 сарын турш зохион байгуулах юм. Энэхүү хөтөлбөр хэрэгжснээр сурагчдад хогоо ангилан ялгахын ач холбогдлыг таниулж тогтвортой хөгжил болон 3R зарчмын ойлголтыг бүрэн авах юм. Мөн энэхүү 15 сургуулийн дунд хог хаягдал ангилан ялгах олимп уралдааны зохион байгуулж амжилттай оролцсон сургуулийг шалгаруулах юм. Төгсгөлд нь түнш байгууллагын төлөөллүүд 15 сургуулийн захирлуудад боловсролын хөтөлбөрт хэрэглэгдэх сургалтын хэрэглэгдэхүүнийг гардуулж өглөө.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

REC NEWS
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ МЭДЭГДЭЛ ГАРГАВ 2025/05/29
ЕРӨНХИЙ САЙДЫН ХҮҮГИЙН ТАНСАГЛАЛ, ЖАГСААЛ ЦУГЛААНЫ ТАЛААР БНСУ-ЫН ХЭВЛ… 2025/05/22
ТӨМӨРТЭЙН ОРДЫН НӨӨЦИЙГ НЭМЭГДҮҮЛЭВ 2025/04/09
ГССҮТ: ОСЛООС БОЛЖ ГЭМТСЭН ХОЁР ХҮҮХДИЙН БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРЖИЖ БАЙГ… 2025/03/14
ХОЁРДУГААР САРД ЗӨРЧЛИЙН ХЭРГИЙН ГАРАЛТ БУУРЧЭЭ 2025/03/11
ХАМБА ЛАМ З.САНЖДОРЖИЙН ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ДАХИН ХОЙШИЛЛОО 2025/03/11
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД, ТЭДНИЙ АСРАН ХАМГА… 2025/02/07
Ч.ЛОДОЙСАМБУУ: ЗААВАЛ БИЧИГ САЧИГ ӨРГҮҮЛЖ, КНОП ТООЛЖ, ТООЛУУЛЖ ИРГЭДЭ… 2 цагийн өмнө
ВЬЕТНАМ УЛСЫН БАРИЛГЫН САЛБАРЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧДИЙН ТӨЛӨӨЛӨЛ “УЛААНБААТ… 16 цагийн өмнө
ИРЭХ ДОЛОО ХОНОГИЙН АМРАЛТЫН ӨДРҮҮДЭД "УЛААНБААТАР ӨВЛИЙН НААДАМ" БОЛН… Өчигдөр
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ЕРӨХНИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГАТ… Өчигдөр
ШВЕДЭД ГАРСАН ЗЭВСЭГТ ХАЛДЛАГЫН ҮЕЭР 10 ХҮН АМЬ ҮРЭГДЖЭЭ Өчигдөр
ЭМД-ЫН ШИМТГЭЛ ТӨЛӨХ ХУВЬ ХЭМЖЭЭ ШИНЭЧЛЭГДЛЭЭ Өчигдөр
Д.НЯМХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХ ХУРЛЫГ ШҮҮХ НЭ… 2025/02/04
ГЭР ШАТАЖ, 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ НАС БАРЖЭЭ 2025/02/04
НИЙСЛЭЛД ХОЁРДУГААР САРЫН 22, 23-НД БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЗОХИОН Б… 2025/02/04
АЛБАН ТУШААЛТНУУДЫН ХАСХОМ БҮРТГҮҮЛЭХ ЯВЦ 61 ХУВЬТАЙ БАЙНА 2025/02/04
УЛААНБААТАРТ 20 ГРАДУС ХҮЙТЭН БАЙНА 2025/02/04
ОЛОН УЛСЫН ПРОКУРОРУУД МОНГОЛД ЦУГЛАНА 2025/02/03
"СОЛИРЫН ОД" КИНОНЫ ЖҮЖИГЧИН САНЦАЙ УУШГИНЫ ХАТГАЛГААГААР НАС БАРЖЭЭ 2025/02/03
УИХ-ЫН ГИШҮҮН Н.АЛТАНШАГАЙ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ 2025/01/31
УЛААНБААТАРТ -14 ХЭМ ХҮЙТЭН 2025/01/31
ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХЭЭС Ч.ГАНХУЯГ НАРТ ТОРГОХ ЯЛ ОНООСОН АНХАН ШАТН… 2025/01/30
ХОЁРДУГААР САРЫН 1-НЭЭС НИЙТИЙН ТЭЭВРЭЭР 1000 ТӨГРӨГӨӨР ӨДӨРТ ДӨРВӨН У… 2025/01/30
НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ЗАМ ТАЛБАЙГ ЗӨВШӨӨРӨЛГҮЙ АШИГЛАЖ БАЙГАА ЗӨРЧЛИЙГ АРИ… 2025/01/30