2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнгээр Дундговь аймагт МАН ялж, олонх болсон. Тэгвэл тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өнөөдрийн /2024.10.28/ хуралдаанаар Засаг дарга, ИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцсэн байна. Ингээд С.Мөнхчулууныг Иргэдийн төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Дундговь аймгийн Засаг даргаар сонгож, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжлахаар болсон байна.